З.Мэндсайхан: 8.5 мянган тонн хүнсний багтаамжтай агуулахуудыг 8 АЙМАГТ байгуулна З.Мэндсайхан: 8.5 мянган тонн хүнсний багтаамжтай агуулахуудыг 8 АЙМАГТ байгуулна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

З.Мэндсайхан: 8.5 мянган тонн хүнсний багтаамжтай агуулахуудыг 8 АЙМАГТ байгуулна

2021 оны 3 сарын 19

Arslan.mn

“Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар” ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын 10.2 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх”төслийг эхлүүлж, 8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулахыг найман аймагт байгуулна. Хүнсний ногоо үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн тариалан хөдөлгөөнийг орон даяар зохион байгуулна. Үүнд үрийн дэмжлэг үзүүлэхээр төсөвт хөрөнгө суусан." гэлээ.

Мөн түүнчлэн "Найман аймагт барих зоорийг хувийн хэвшлүүд барих юм. Харин газрыг нь НЗДТГ-тай хамтран шийдсэн. Өмнө нь БНХАУ-аас хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжид зарцуулах 40 сая ам.долларын зээл хэрэгжсэн. Эргэн төлөлтөөр төлөгдөж байгаа. Жимсний үр суулгацыг Жимсний холбоогоор дамжуулна. Гурван хувийн хүүтэй зээлийн тухайд ААН-үүдэд НӨАТ төлдөг байх гэсэн ганцхан л шалгуур тавьсан. Бусад шаардлагыг арилжааны банкууд тавина. Засгийн газраас нэмэлт шаардлага тавихгүй. Засгийн газрын байр суурь бол далд эдийн засгийг хумих, татварын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа." гэдгийг онцлов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624631
0 эможи

З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up