Б.Бат-Эрдэнэ: Хүмүүнлэг боловсролыг дээшлүүлэх асуудлыг хуульчлах шаардлагатай Б.Бат-Эрдэнэ: Хүмүүнлэг боловсролыг дээшлүүлэх асуудлыг хуульчлах шаардлагатай
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Бат-Эрдэнэ: Хүмүүнлэг боловсролыг дээшлүүлэх асуудлыг хуульчлах шаардлагатай

2020 оны 12 сарын 18

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулав. Орчин цагийн боловсролын чиг хандлага нь оюуны чадамж (IQ)-аас хүмүүнлэг чанар, сэтгэлийн боловсрол (EQ)-ыг чухалчилдаг болсныг дурдаад манай улсын боловсролын тогтолцоо, хөтөлбөр нь хүүхэд, залуусын мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч, оюун санааны хүрээнд соён гэгээрүүлэх асуудлыг орхигдуулсан дутагдалтай хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Өнөөгийн нийгэмд үүсээд буй олон асуудал үүнээс үүдэлтэй байх магадлалтай гэдгийг тэрбээр тайлбарласан. Гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн 70 хувь нь 15-35 насны залуус байгаа талаарх тоон мэдээлэл байна. Энэ асуудал нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд боловсролын салбарт оюун санааны хүрээнд соён гэгээрүүлэх асуудлыг орхигдуулсантай холбоотой гэж үзэж байгаагаа, мөн олон судалгаа ийм дүгнэлтэд хүрсэн байдгийг хэллээ. 

Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа санал хураав. Хуралдаанд оролцсон 63 гишүүний 50 буюу 79.4 хувь нь дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622094
0 эможи

Зочин
2020-12-18 12:38
keyboard_arrow_up