ЧУУЛГАН: Будаа, ургамлын тос, өвс, тэжээлийг гааль, НӨАТ-аас чөлөөлөхийг дэмжлээ ЧУУЛГАН: Будаа, ургамлын тос, өвс, тэжээлийг гааль, НӨАТ-аас чөлөөлөхийг дэмжлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Будаа, ургамлын тос, өвс, тэжээлийг гааль, НӨАТ-аас чөлөөлөхийг дэмжлээ

2020 оны 12 сарын 03

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар зарим бараа бүтээгдэхүүнийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Коронавируст цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор дараах бараа бүтээгдэхүүнийг НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөлөхөөр төсөлд тусгажээ.

Тодруулбал, 

  • бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад),
  • ургамлын тос
  • 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн мал, амьтны тэжээл, тэжээлийн үр,
  • хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөхөөр төсөлд тусгасан байна. 

Татварын чөлөөлөлтөд 80 орчим аж ахуйн нэгж хамрагдах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621740
0 эможи

Зочин
2020-12-03 14:24
keyboard_arrow_up