Ч.Хүрэлбаатар: Өрх бүрд нэг сая төгрөг олгосноос хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгох нь зөв Ч.Хүрэлбаатар: Өрх бүрд нэг сая төгрөг олгосноос хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгох нь зөв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Хүрэлбаатар: Өрх бүрд нэг сая төгрөг олгосноос хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгох нь зөв

2020 оны 11 сарын 19

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсч байгаатай холбогдуулан гишүүдийн асуулт, хариулт авч байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан өрх бүрд нэг сая төгрөг олгох Ерөнхийлөгчийн саналыг яагаад дэмжээгүй талаар тодруулав.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн саналыг хэрэгжүүлбэл 900 тэрбум төгрөг шаардлагатай. Харин Засгийн газраас хүүхэд бүрд 100 мянган төгрөг, зорилтот бүлгийн иргэдэд олгодог халамж, тэтгэмжийг 100 мянган төгрөг нэмэгдүүлж олгох бодлого барьж байгаа. Нэг хүүхэдтэй айл жилд нэг сая, 200 мянган төгрөг авна. Хоёр хүүхэдтэй бол хоёр сая 400 мянган төгрөг авна. Таван хүүхэдтэй айл жилд зургаан сая төгрөг авна. Үүнийг бид нэг сая төгрөгөөр солих уу. Тэгэхээр Засгийн газрын бодлого нь илүү юм. 

Ерөнхийлөгч 200 мянган төгрөг нь бэлнээр, бусдыг цаасаар бараа өгнө гэж байгаа. Үндэсний үйлдвэрлэгчдээс цаасаар бараа авчхаар аж ахуйн нэгжүүд бүр хүндэрнэ шүү дээ. Тиймээс хүүхдийн мөнгөөр дамжуулж иргэдээ дэмжих Засгийн газрын бодлого илүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621352
3 эможи

Zochin
2020-11-20 10:37
Ofshort baigaa munguu oruulj irekh ue bolood baina shuu ekh oron ard tumnee khairlaad baigaa bol ofshorchid mini tsag ni boljee. Uuniig urialmaar baina.Erunkhiilugch maani 49 khonogt oruulj irekjgui bol ogtsorno gej garch iree bizdee odoo l oruilj ireed urkh burt 1 say tugruguu ugduu. Ymar munguu tur zasag ugukh ve dee koronoo virusdee zarakh mungu ni dutaad baikhad arai ch ard tumen ulsuud ukhekhgui bailgui dee uvchnuu l khurdan dardaa
Зочин
2020-11-19 22:01
Uursdiinhuu ideh mungiig aldah geed baigaamuu.
Зочин
2020-11-19 21:57
Өөрсдөө бол тэрбумаар нь хувьдаа завьшдаг биздээ !
иргэн
2020-11-19 17:16
ард түмэнээс үхсэндээ харамлаа вэ чиний ХОТГОРЫН уурхайг авая гэж байгаа биш шүү дээ эсвэл АРД ТҮМЭНИЙ хөрөнгө ХОТГОРЫН уурхайн мөнгөө өг
keyboard_arrow_up