Л.Цэдэвсүрэн: Сурагч, оюутнуудын улирлын амралтыг НААШЛУУЛАХ саналыг УОК-т танилцуулах гэж байна Л.Цэдэвсүрэн: Сурагч, оюутнуудын улирлын амралтыг НААШЛУУЛАХ саналыг УОК-т танилцуулах гэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Л.Цэдэвсүрэн: Сурагч, оюутнуудын улирлын амралтыг НААШЛУУЛАХ саналыг УОК-т танилцуулах гэж байна

2020 оны 11 сарын 19

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм.

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн: ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 18-наас, харин Их, дээд сургуулийн амралт 01 дүгээр сарын 5-наас эхлэх байсан. Гэхдээ бид дараагийн долоо хоногийн УОК-ын хуралдаанд сурагч, оюутнуудын улирлын амралтыг наашруулж, онлайн, теле хичээл оруулах асуудлыг танилцуулах гэж байна. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 14 хоногийн хугацаанд оюутнууд дотуур байрнаасаа гарахгүй.  Зарим их дээд сургуулийн оюутны дотуур байранд голомт байх магадлалтай гэж үзэж байгаа учир БШУ-ны яам Эрүүл мэндийн яамтай хамтран оюутнуудыг шинжилгээнд хамруулах ажлыг хийж байгаа. Ирэх 12 дугаар сарын 1-нээс хорио цээрийн дэглэм дуусгавар болсон тохиолдолд орон нутгийн оюутнуудыг гэр рүү нь явуулахаар тусгай баг бэлтгэл ажлаа хийж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621328
0 эможи

zochin
2020-11-20 21:16
Tegsekh geed diplomiin ajlaa khiij bui outnuudaa yakh um be buten jil klhoishilloo Odoo 1 sar ybaad l bas khorio uy Tegsekh outnuudaa daalgabar diplomiin ajild ni sain tuslaad tegsgeldee
keyboard_arrow_up