ЧУУЛГАН: Дотоодод коронавирус халдварын нийт тохиолдол 65 боллоо
2020 оны 11 сарын 19
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарын мэдээллийг сонсож байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад дотоодод коронавирусний халдварын 65 тохиолдол илэрчээ.
- Улаанбаатар - 18
- Сэлэнгэ - 24
- Дархан-Уул - 8
- Дорноговь - 1
- Орхон аймаг - 13
- Говьсүмбэр - 1 тохиолдол бүртгэгдээд байна.
Сэлэнгэ аймгаас тархсан төмөр зам дагасан голомтын хүрээнд халдвар ихээхэн нэмэгдэж буйг тэрээр тэмдэглэлээ.
Улсын хэмжээнд 90 цэгт шинжилгээ авч байгаа бөгөөд ХӨСҮТ-д 135 хүн эмчилгээнд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
621318
2 эможи
Зочин
2020-11-19 11:48
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: