Л.БЯМБАСҮРЭН: Хөнгөлөлттэй эмийн цахим жор бичих бүх шатны ЭМЧ НАРЫГ бэлтгэсэн Л.БЯМБАСҮРЭН: Хөнгөлөлттэй эмийн цахим жор бичих бүх шатны ЭМЧ НАРЫГ бэлтгэсэн
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.БЯМБАСҮРЭН: Хөнгөлөлттэй эмийн цахим жор бичих бүх шатны ЭМЧ НАРЫГ бэлтгэсэн

2020 оны 11 сарын 04

Arslan.mn
УИХ-ын  НББХ-ны хяналт шалгалтын ажлын хэсэг ЭМДЕГ-т ажиллаж, хөнгөлөлттэй эмийг 11 сарын 02-ны өдрөөс эхлэн бүх эмийн сангаар олгож эхэлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл авч, санал солилцлоо.

Ажлын хэсгийн уулзалтад Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, С.Одонтуяа, С.Ганбаатар, Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа болон бусад албаны хүмүүс байлцлаа.

Arslan.mn

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, асуудалгүй хүргэх зорилгоор эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэлтийг УИХ, Засгийн газрын түвшинд хийж байна.

Тийм ч учраас УИХ-ын намрын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хийхдээ эрүүл мэндийн салбартай холбоотой хэд хэдэн чухал хуульд  нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн  хэрэгслийн  тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай  хуулиудад нэмэлт өөрчлөлт  оруулсан. ЭМД-ын хуульд өөрчлөлт орсонтой  холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сарын 01-ний  өдрөөс  эхлэн хөнгөлөлттэй эмийн бүх эмийн сангаар олгодог болгох, үүнийг дагасан хүндрэлүүдийг зогсоох, эмийн үнийн асуудлыг  цэгцлэх асуудлуудыг давхар шийдэгдэх юм.

УИХ гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь хянадаг, хяналт тавьдаг байх тогтолцоог энэ УИХ-аас эхлэн хэрэгжүүлж байна.

Өрхийн эрүүл мэндийн төв болон эмийн сангуудаар явж нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байна. 11 сарын 02-оос  эмийг бүх эмийн сангуудаар хөнгөлөлттэй олгох ажил эхэлж өнөөдрөөс ажил жигдрэх шатандаа орж байна. Эмийн үнэтэй, програмтай холбоотой ганц хоёр  асуудал гарсан ч тухай бүрд нь шийдээд ажилласан байна.” Гэдгийг онцлов.

Arslan.mn

Үргэлжлүүлэн 11 сарын 2-ноос улсын хэмжээнд хот, хөдөөгийн бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгож эхэлсэнтэй холбоотой авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн мэдээллийг  өгөхдөө “Бэлтгэл ажлыг өнгөрсөн хоёр сарын хугацаанд эрчимтэй хийлээ. Хөнгөлөлттэй  эмийн жагсаалтад орсон эмүүдийг сонгох талд онцгой анхааран ажилаллаа. Хөнгөлөлттэй эмийн  олон улсын аргачлалын дагуу, олон улсын эмнэлзүйн удирдамжаар сонгосон.

2019 оны амбулаторийн үзлэгт суурилуулж, зонхилон тохиолддог 111  өвчнийг сонгож авч,  амбулаториор ямар өвчтэй үйлчлүүлэгчдэд давамгай үйлчлүүлсэн байна вэ гэдэгт суурилан, олон улсын эмнэлзүйн удирдамжийг ашиглан эмийг сонгосон байгаа.
Эмийн сонгохдоо урьдчилан сэргийлэх, нас баралтын  эрсдэлийг бууруулах, эмнэлэгт хэвтэлтийг бууруулах, эм ууснаас болоод иргэдийг санхүүгийн  хүндрэлээс сэргийлэх  эмийг сонгохыг гол болгосон.

Мөн бүх шатны эмч нарыг цахим жор бичихтэй холбогдуулан мэдээлэл өгөх, сургах, бүх эмийн цахимаар жор бичих бэлтгэлийг хангах, эмийн сангуудаас хүсэлт авч гэрээ байгуулах, цахим програм хангамжийг эмнэлэг болон эмийн сангуудад хөгжүүлэх зэрэг нэлээдгүй ажлыг хийж хэрэгжүүллээ.

Эмийг сонгохдоо дараах шалгуурыг тавьсан. Үүнд:

  • Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон байх
  • Жороо олгодог байх ёстой
  • Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байх
  • Эмнэлзүйн хувьд үр дүнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай гэсэн зарчмуудаар эмүүдийг сонгосон.

Мөн энэ чиглэлээр ажиллаж буй ажлын хэсэг төдийгүй ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн  салбар зөвлөлүүдийн саналыг тусгасан байгаа. Эмч нартай өргөн хүрээний уулзалт зохион байгуулсан.

Мөн ЭМД-д хамрагдах хөнгөлөлттэй эмийн дээд хязгаарыг тогтоож өгөх ёстой. Гааль, татвар санхүүгийн  мэдээллийн  технологийн төвийн ибаримт бүртгэлийн системийн 2019,2020 оны өгөгдөл дээр суурилуулж тухайн эмийн зах зээл дээрх нэгжийн үнийг тогтоож өгсөн. Яагаад вэ гэвэл урьдын жагсаалтыг харж байхад хайрцгаар эмийн үнийг тогтоох жишиг байсан бол  бид хүний нэг удаа уух хэмжээгээр нь эмийн үнийг тогтоосон гэсэн үг.

Хөнгөлөлттэй эмийн жорыг өмнө зөвхөн өрх, сумын төвийн эмч нар бичдэг байсан бол  одоо бүх шатны эмч нар буюу 6500 эмч бичдэг болсон.

Эмч нар болон эмийн сангуудад цахим жор хэрхэн бичих талаар шторк мэдээллийг  хүргэн ажиллаж байна.

1600 гаруй эмийн сан хүсэлт ирүүлсний дагуу гэрээний загвар гарган өнөөдрийн байдлаар 1053 эмийн сантай гэрээ байгуулаад байна. Энэ нь урьдынхаас эмийн сангийн тоо 60 хувиар нэмэгдсэн байна.

Мөн үлдсэн эмийн сантай холбогдож, гэрээний явцын дагуу ажиллаж байна. Хамгийн гол нь эдгээр эмийн сангууд гүйцэтгэлээрээ буюу 14 хоног гүйцэтгэлийн тайлангаа ирүүлээд үүний дагуу санхүүжих юм” гэлээ.

Arslan.mn

Уулзалтын сүүлд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Бидний зүгээс маш их баяртай байна. Энэ бол маш том хууль. Эрүүл мэндийн салбар иргэдэд илүү ойрхон болохын төлөө том зорилго тавьсан. ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан богино хугацаанд энэ ажлыг эхлүүлж, том зорилт тавьж зоригтой ажилласанд талархаж байна. Засаж сайжруулах зүйл бидэнд байна. Цаг ч мөн байгаа. Ард иргэдэд мэдээллийг сайн өгөх хэрэгтэй. Мэдээлэл дутмагаас болоод бухимдах тохиолдол их байна. Үүнийг засахын төлөө бүгдээрээ хамтран ажиллая. 19600 хэвтрийн иргэдийн регистрийн дугаараар олгох боломжтой болгоод програмыг шинэчилсэн байна. Энэ бол маш том ажил. Алдаагүй зүйл гэж байхгүй. Гэхдээ энэ бол том өөрчлөлт, том дэвшил. Харин дутуу байгаа зүйлээ хурдан хийх байх гэж бодож байна.” гэсэн юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
620905
2 эможи

Зочин
2020-11-05 17:47
Дэндүү чирэгдэлтэй бна.Хурууны хээ илүү л бна.Өрхийн эмч нар бүх эмийг бичдэг богоочээ.
Zochon
2020-11-04 21:01
Shaadag muu hudalch pizdaanuud ve ta nar ta nariin turul uvduhgui eruul saruulbhiig chini harnaa ard tumen jishee ni sahartai hunii uudag 4 emnees 3 iig haschihsan bga shuuder muu gulug lalaruud burhan ta nariig gedgeekl taarna
Sanjaa
2020-11-04 19:28
nas hvniig hongoltool hasan bj hutsaad bh ym a
keyboard_arrow_up