Т.МӨНХСАЙХАН: Аль ч шатны эмнэлэгт  жор бичүүлэхэд жор нь эмийн санд цахимаар орчдог байх зохицуулалт хийнэ Т.МӨНХСАЙХАН: Аль ч шатны эмнэлэгт жор бичүүлэхэд жор нь эмийн санд цахимаар орчдог байх зохицуулалт хийнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Т.МӨНХСАЙХАН: Аль ч шатны эмнэлэгт жор бичүүлэхэд жор нь эмийн санд цахимаар орчдог байх зохицуулалт хийнэ

2020 оны 10 сарын 23

Arslan.mn

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.

ЭМ ҮЙЛДВЭРЛЭГЧ, ИМПОРТЛОГЧИЙН ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГЫГ НЭМНЭ

Хуулийн төслийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцуулав. Төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний  чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг эрсдэлээр ангилан бүртгэх шинэ зохицуулалтыг оруулжээ. Мөн эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур болон эм үйлдвэрлэгч, импортлогчийн эмийн чанар, аюулгүй байдалд хүлээх хариуцлагыг нэмж, эмийн хяналтад нэгдсэн цахим программ хангамж нэвтрүүлэхээр тусгасан байна.

Мөн эмийн зохистой хэрэглээ, сонголт, жор бичилтийг сайжруулах зорилгоор эмийн жорыг заавар удирдамжид үндэслэн бичих, цахим жор хэрэглэх, эм хангамжийн байгууллага, эмч төлөөлөгч нарын эмийг зах зээлд таниулах, нэвтрүүлэх  үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгажээ. Энэ хүрээнд иргэд эм гэж төөрөгдөн хэрэглэдэг эрүүлжүүлнэ, тураана, таргалуулна гэсэн хэт дөвийлгөсөн зар сурталчилгаатай бүтээгдэхүүний зохицуулалт сайжирна гэж Т.Мөнхсайхан сайд танилцуулгадаа дурьдлаа.

Түүнчлэн, эмийн хангамж, хүртээмж, иргэдийн эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэхээр эмийн үнийн ил тод байдлыг хангах, гадаад, дотоодын жишиг үнийг нэвтрүүлэх, түгээлтийн шат бүрт эмийн үнийг зохицуулах, иргэд шуудан илгээмжээр эмийг хүлээн авах эрх зүйн орчныг шинэчлэхээр тусгасан байна.

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Антибиотик эм жороор олгох ёстой. Гэтэл өнөөдрийн зах зээл дээр чөлөөтэй зарагдаж байна. Харин цаашид энэ хууль гарснаар  энэ бүх асуудлыг зохицуулах уу?

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Манай улсад антибиотикийн хэрэглээ төдийлөн сайн хяналтад байхгүй байна. Үүнээс болж эмэнд тэсвэртэй нянгийн  тархалт нэлээдгүй их байна. Цаашид бид энэ тал дээр сайн хяналтыг хэрэгжүүлнэ. Энэ ажлын хийхийн тулд жорын системийг бүрэн цахимжуулна. Аль түвшний аль ч шатны эмнэлэгт  жор бичүүлэхэд жор нь эмийн санд цахимаар орчдог байх зохицуулалт хийнэ. Харин жоргүй үед эм олгосон бол хяналт тавьдаг Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагийг байгуулахаар хуулийн өөрчлөлт орсон явж байна. Ирэх жилээс антибиотикийн хэрэглээнд өндөр хяналт тавих боломж бүрдэж байна.

Манай улсад эмийн найрлагыг бүрэн тогтоодог эмийн лаборатори байхгүй. Одоогоор улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын газарт нэг ллабораторитой. Цаашид шинэчилсэн хуулиар Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг дээр өндөр чанарын түвшнийг тогтоодог олон улсын лабораторитой  болох зорилготой ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Г.Мөнхбаатар: Эмийн зар сурталчилгааг хэрхэн хянах вэ. Үнэн зөв мэдээлэл хэрхэн өгөхийг хуулийн төсөлд оруулах ёстой. Эмийн хяналтын асуудлаа агентлагт шилжүүлэхийг дэмжиж байна. 

Мөн УИХ-ын гишүүд Эмийн агентлаг нь дэргэдээ эмийн лабораторитой байх нь чухал гэдгийг хэлж байлаа.

Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Чуулган 14.00 цагаас үргэлжилж, хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620658
3 эможи

Зочин
2020-10-27 20:00
estoi bolj baina shvv saidaa
Зочин
2020-10-27 19:59
mash sain baina tegej bayrluulax xeregtei
zochin
2020-10-24 12:43
demjij bna sain ajillaarai
Зочин
2020-10-24 03:57
Зочин
2020-10-23 12:10
keyboard_arrow_up