Х.НЯМБААТАР: Монголд 10 гаруй жил амьдарсан байгууллагын жижүүр гадаадын иргэдийг илрүүлсэн Х.НЯМБААТАР: Монголд 10 гаруй жил амьдарсан байгууллагын жижүүр гадаадын иргэдийг илрүүлсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Х.НЯМБААТАР: Монголд 10 гаруй жил амьдарсан байгууллагын жижүүр гадаадын иргэдийг илрүүлсэн

2020 оны 10 сарын 23

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Гадаадын иргэдийг албан гаргах ажиллагааг удахгүй хийнэ. Монголд 10 гаруй жил амьдарсан, цалин авдаггүй, байгууллагын жижүүр хийж байсан хүмүүсийг илрүүлсэн. Мөн Гадаадын иргэн харьяатын газар вьетнамын зарим иргэдэд хөрөнгө оруулагчийн виз олгосон байна лээ. Энэ чиглэлээр шалгалт хийж, холбогдох байгууллагад нь шалгуулж байгаа. Шинэ хуулиар нэгдсэн бүртгэлийн системтэй болж байгаа учраас бүх байгууллага дураараа виз олгодоггүй байх боломж бүрдэнэ.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Давхар иргэншлийн асуудлыг хэрхэх вэ. Мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Манай улс давхар иргэншлийг зөвшөөрөөгүй байна. Цаашид энэ асуудлыг өргөн хэлэлцүүлгээр авч хэлэлцэх цаг болсон. Мэдээллийн аюулгүй байдлыг нууцлахыг хуульд оруулж ирэхээр Засгийн газар ажиллаж байна. Европ чиглэлийн жуулчид онгоцны буудал дээр ирээд визээ мэдүүлдэг боломжийг бий болгоё гэж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
1
620652
6 эможи

zochin
2020-10-24 12:51
sonor seremj ayulgui baidaldaa ontsgoi anhaarahgui bol hoorondoo hereldseer baital dotroos ni hur horhoi met idej bna shdee
Зочин
2020-10-24 03:55
зочин
2020-10-23 22:12
энэ суиьяабазарын цүнх баринч бсан гээ биз дээ нямбаатар
Зочин
2020-10-23 12:11
keyboard_arrow_up