Л.ХАЛТАР: Автомашиныг тэгш сондгойгоор хязгаарлах амархан шийдэл хэдий ч болгоомжлол байгаа Л.ХАЛТАР: Автомашиныг тэгш сондгойгоор хязгаарлах амархан шийдэл хэдий ч болгоомжлол байгаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.ХАЛТАР: Автомашиныг тэгш сондгойгоор хязгаарлах амархан шийдэл хэдий ч болгоомжлол байгаа

2020 оны 10 сарын 16

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Түгжрэлийн хувьд хэд хэдэн асуудлыг шийдэх шаардлагатай байгаа.

  1. Нийтийн тээврийн парк шинэчлэлийг шийдэх.
  2. Нийслэлийн автозамыг өргөтгөх,
  3. Авто зам, төмөр зам огтлолцдог хэсэгт түгжрэл үүсдэг. Тиймээс гүүр, нүхэн гарцуудыг Улаанбаатар орчимд түлхүү байгуулна.
  4. Сургуулийн автобус.
  5. Их, дээд сургуулийг хотоос гаргах зэрэг асуудлыг шийдэх шаардлагатай байгаа. 

Улаанбаатарын түгжрэлийг шийдэхэд авто машиныг тэгш сондгой дугаарын хязгаарлалтаар явуулах санал яригддаг. Гэвч тодорхой хугацааны дараа тэгш сондгой хязгаарлалт хэрэгжиж эхлэхээс өмнөх болон дараах үе нь ижил түвшинд оччих вий гэсэн болгоомжлол байгаа. Тиймээс энэ асуудлыг судалж байгаа. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620512
1 эможи

Зочин
2020-10-16 20:04
Бүх хувийн дээд сургуулиа хотоос гарга эсвэл хаа. Социализмын үед хэдхэн их дээд сургуультай болоод л байсан шүү
Зочин
2020-10-16 20:01
Ямар ч хэрэггүй мөнгө хөөсөн төгсөөд ч ажил олдоггүй хувийн дээд сургуулиудыг хотоос яаралтай зоригтой гаргаач яриад л байх юм чадахгүй дээ энэ МАН учир нь Их засаг Н. Учрал Шихихутаг Н. Лүндээжанцан гээд л үргэлжлэх учир
Зочин
2020-10-16 19:38
Сайд нь тэнэг байхаар түгжрэл яг арилж харагдаач
Зочин
2020-10-16 14:52
Хотоо тэлэх хэрэгтэй. Дагуул хот олноор байгуулж, их дээд сургуулиуд, зарим яам газруудыг өөр аймагт шилжүүлэх гээд гарц байна л даа. Даан ч хийчих зоригтой барга нар алга даа
Пүүжээ
2020-10-16 14:50
Түгжрэлийг арилгахын тулд метро, агаарын дүүжин зам , давхар гүүрэн байгууламжуудыг ихээр барих хэрэгтэй юм шиг ээ
Зочин
2020-10-16 13:35
Тэгш сондгой тоогоор төгссөн машин хөдөлгөөнд оролцоно гэвэл нэг хямдхан машин ихэнх нь авчихна түгжрэл буурна Гэж горьдох хэрэггүй болно Хотын замд биш хороолол байрныхаа хашаан дотор түгжирээд эхэлнэ. Гэрийнхээ гадаа хүртэл зогсоолын дайн болно.
keyboard_arrow_up