COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: 233 мянган ахмадын тэтгэврийн зээлийг ирэх сард тэглэнэ

2020 оны 1 сарын 05

Arslan.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлэхдээ ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх Үндэсний аюулгүй байдлын шийдвэр гарлаа хэмээн мэдэгдсэн. 

Түүний мэдэгдэлтэй холбоотойгоор олон нийт дэмжлэг болон шүүмжлэлийг идэвхтэй илэрхийлж улс төрчид болон мэргэжилтнүүд албаны байр, суурийг илэрхийлж байв. 

Ингэхдээ 2020 оны төсөв батлагдаад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй учир энэ ондоо багтаан тэтгэврийн зээлийг тэглэх боломжгүй гэж байсан юм. 

Учир нь тэтгэврийн зээлийг тэглэх 700 гаруй тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр манай улсын төсөвт байхгүй билээ. 

Тэгвэл энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар албаны байр, суурийг илэрхийллээ. 

Тэрбээр тэтгэврийн зээлийг тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан. Уг зөвлөмжийг ажил хэрэг болгоно хэмээн мэдэгдэв. 

Тэрбээр "Дэлхийн аль ч улсад тэтгэврийн зээл байдаггүй. Зээл авсан зорилтот бүлгээ нийгмийн халамжийн системээрээ харж үзнэ. Ахиж ийм зүйл гаргахгүйн тулд тэтгэврийн хуулийг өөрчилнө. Тэгш байдал гээд бүхнийг хамруулаад байвал хавтгайрсан халамж болно. 

Салхитын мөнгөний ордын цэвэр ашгаар бонд босгоод түүгээрээ тэтгэврийн зээлийг тэглэнэ. Хөгжлийн банк баталгаа гаргана. 

700 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргаад хаагдана. Банк бонд эзэмшигч болоод тэтгэврийн зээл тэглэгдэнэ. Бичилт л хийгдэнэ гэсэн үг. Нэг сардаа багтаж хууль баталж, бонд гаргана. Тэтгэврийн зээлийг хоёрдугаар сардаа тэглэнэ. Цаашид хуульдаа өөрчлөлт оруулаад тэтгэврийн зээлийг байхгүй болгоно. Ахмадууд тэтгэврээ бүрэн авдаг болно " гэжээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕОГООС

 

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
9
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
2
612301
33 эможи

Zochin
2020-02-04 15:48
Nas barsan hunii zeeliig tegleh zuitei
Oyuka
2020-01-08 13:33
Zeel awagvi xogshidod adil.tentsvv.xuwi.nogdulax.zeel.awsan.xvmvsin.ixexn.oorsdoo.xereglegvi.zarim.n.bairni.urdchilgand.orson.bx.shig.xvxdxd.n.ingj.ylgawalj.boloxgvi.
Зочин
2020-01-07 22:11
Өгөхийг буруутгахгүй зөв тэхдээ мэдээлэлтэй хүмүүс их хэмжээний зээл авч завшиж байгаа юм б иш үү.хэмжээг тогтоож6.0саяаар тогтоовол яасан юм
зочин
2020-01-07 00:15
Бүгд ахмададаа тэгш хуваарилах хэрэгтэй ш дээ. Зээлгүй 1 нь сар дөхүүлээд зээл авах санаатай байгаа зөндөөн хүн бии.
Зочин
2020-01-07 00:13
зээлгүй байгаа иргэд чинь цагаансар дөхүүлж байж зээл авах санаатай байгаа ш дээ. Зээлтэй зээлгүй тэгш л хувиарлах ёстой юм биш үү
Зочин
2020-01-07 00:08
Цэргийн байгууллагад ажиллаж байгаад зээлтэй гарсан. түүнийгээ тэтгэврийн зээл болгоогүй хүний зээл тэглэгдэх үү
зочин
2020-01-06 22:50
Зээл аваагүй хѳѳрхий ахмадууд хохироод үлдэхүүү
ahmad
2020-01-06 22:49
zeel awaagvi vr hvvhdee gai bolohgvi geed bvsee changalsan hogsshid yah bolj bnaaaa
zochin
2020-01-06 22:48
zeel awaahgvi bvsee changalan odor honog ongorooj bgaa gants bie hogshchvvl hohirood vldehvvv bvh ahmaduudaaa tegsh handah heregtei vneheer gomdoltoi bna
zochin
2020-01-06 22:47
Тэтгэвэрийн зээл тэглэх хуулийн төсөлөө бүх хүмүүст тэгш хандаж, тэтгэвэрийн зээл аваагүй бүсээ чангалан амь зууж байгаа ихэвчлэн ганц бие хөгшчүүд ээ бас бодолцож хүртээмжтэй төсөл боловсруулна гэдэгт найдаж байна. Түүнээс биш 5 сая ч бай 20 сая ч бай адилхан хаана гэвэл утгагүй санагдаж байна.
Battuul
2020-01-06 22:09
Тэтгэвэрийн зээл тэглэх хуулийн төсөлөө бүх хүмүүст тэгш хандаж, тэтгэвэрийн зээл аваагүй бүсээ чангалан амь зууж байгаа ихэвчлэн ганц бие хөгшчүүд ээ бас бодолцож хүртээмжтэй төсөл боловсруулна гэдэгт найдаж байна. Түүнээс биш 5 сая ч бай 20 сая ч бай адилхан хаана гэвэл утгагүй санагдаж байна.
Зочин
2020-01-06 20:17
Зээл чөлөөлж мөнгө тараах яах вэ , Гэрэгэ, Самуурай, Чингис бондын өр, Хятадын ардын банкнаас зээлсэн хэдэн тэрбум долларын өрөө Монгол улс 2020-2021 онд яаж төлнө дөө. Дахиад гадны орнуудаас өндөр хүүтэй мөнгө зээлж авч бондоор мөнгө босгож дарах уу. Монгол улс дааж давшгүй их өртөй болчихсон тухай эдийн засагч судлаачид ярьж байна Сонгуулийн шоу болгон зээл чөлөөлж мөнгө тарааж байхаар энэ их ширээ өрөө яаж дарахаа бодоосой билээ. Таджикстан улс зээлсэн өрөө хугацаандаа төлөөгүйгээсээ болж газар нутгаасаа Хятадад тасалж өгсөн шүү дээ. Та нар өрөө өг, өгөхгүй бол хилээ хаана, эсвэл газар нутгаасаа өг гээд хужаа нар дарамтлах юм бол манай улс газар нутгаасаа тасалж өгөхөөс өөр аргагүй болно .
Зочин
2020-01-06 16:59
Энэ 76 г л харах үлдлээ.
Зочин
2020-01-06 15:05
5 jil undur tsalintai bichuuleed tetgever togtoolgood undur tetgever avax stoorxoi xiij xumuus undur tetegever avchbgaa xumuus bna tetgever togtooxdoo 5 jil miliig xarj otgtooxgui ene tsoorxoig taglax xeregtei. bas tetgevriin zeel gej bdagui zuil shde odoo uls mungugui gex zeel bolgood gargachixaad mungugui bxgui yaxiin be naad bxgui zeelee bur xaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! nastanguudiig zovlond
zochin
2020-01-06 14:57
5 jil undur tsalintai bichuuleed tetgever togtoolgood undur tetgever avax stoorxoi xiij xumuus undur tetegever avchbgaa xumuus bna tetgever togtooxdoo 5 jil miliig xarj otgtooxgui ene tsoorxoig taglax xeregtei. bas tetgevriin zeel gej bdagui zuil shde odoo uls mungugui gex zeel bolgood gargachixaad mungugui bxgui yaxiin be naad bxgui zeelee bur xaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! nastanguudiig zovlond unagasan uls ta nar shde!!!!!!!!!!!!!!
Бат
2020-01-06 14:44
Зээл авсан аваагүй тэгш хишиг хүртээх хэрэгтэй байх
zochin
2020-01-06 14:33
ta nar ulsaa zuv udird etetgevriin sans xayanalt alga bna tegever buru togtooj bas deerees tetgevriin zeel gj bxgui yumiig xiisen bna zasgiin gazar ta nar ulsiin ajiliig ilt buruu xiij bxad xiilgeed odo tetgevriin san xoosorson gej yarij bna iim yum bj bolox uu!!!!!!!!!!!!!
Bold
2020-01-06 14:30
Өндөр хүүтэй тэтгэвэрийн зээл авч байснаас сар сардаа авахыгаа аваад явж байсан нь дээр.
Зочин
2020-01-06 12:02
Тэтгэвэрийн зээлийг олгохгүй болно гэдэг их хэцүү бна хэдэн төг өө бөөнд нв аваад эмчилгээ болон ганц нэг томхон юм аючихдаг минь өнгөрчээ аяга хоолтойгоо л байх юм бна амьдоалаас их тасархай шийд гаргаж бна хүүг нь жилийн 6% болгосон бол аль алиндаа ашигтай шийд байлаа
харамсалтай
2020-01-06 11:47
ГАДААД өрөө төлөөч
Зочин
2020-01-06 11:29
адил тэгш
2020-01-06 10:26
зээл авсан аваагүй адил тэгш хүргэх хэрэгтэй байхаа
Цолмон
2020-01-06 08:22
Дэмжиж бна. Ерөнхийлөгчийн гэнэт зарласан нь үнэхээр яг эзнээ олж өгч бгаа дэмжлэг болж бнаа гэж бодож бна
Бат
2020-01-06 08:17
Үнэхээр зорилтот бүлгээ оносон зөв шийдэл бнаа
Батбаяр
2020-01-06 08:15
Сар бүр авч идэх хоолны мөнгөөрөө зээл авчихсан ахмадууддаа дэмжлэг үзүүлэх үнэхээр зөв шийдвэр гаргасан ҮАБЗөвлөлийг дэмжиж байна. Зээлтэй бсан бүх ахмадуудын өмнөөс талархал илэрхийлье
Зочин
2020-01-06 07:25
Зээл аваагүйд нь хишиг хүртээх хэрэгтэй хүсэж бна зарим хүмүүс асар их зээлтэй юм билээ энэ бүгд тэглэгдэх юм бна зээл авсан нь хожиж байгаа юм бишүү
mmm
2020-01-06 05:38
medsen bol zeel avdag baij,,,,,
Zochin
2020-01-06 01:09
Ene nuhur buhniig medegch bolchihoo yu. UIH olonhooroo shiiddeg baimaar...
МАН
2020-01-05 23:44
Зээл аваагүй ахмадуудаа ялгахгүй адил хишиг хүртээнэ
Зочин
2020-01-05 23:25
үнэн л байгаасайдаа хэрвээ хуурвал их хэцүү байх болно доо тэглэчихэд буруутгах в юмгүй том буян брлно 90% зээлтэй
Zocjin
2020-01-05 23:00
Zeel avaagvi bol sain l bizdee dandaa hervvl hiih gej agsarch baih yamar hereg baisiin
Deegii
2020-01-05 22:25
Tetgewert garsan 48 sariin zeeltei tetgebert garsan odoo tsalingiin zeeleerei baigaa sardaa 310000 abaad zeelee toldog tetgeberiin zeel baikhgui ym shig miniikh teglekhgui baigaa bi yakh we shiidej ogooch
Bat
2020-01-05 21:55
Zeel avaagui humus yahiin
Bolormaa
2020-01-05 21:39
Zovoo.tetgeveriin zeeliig haah heregtei.
Рбррбр
2020-01-05 21:03
Бүгдэнд нь тэгш хүртээх хэрэгтэй
Зочин
2020-01-05 20:38
...УРТ НАСЛАЖ УДААН ЖАРГААРАЙ...ХОТОЛ ОЛОН ТҮМНИЙХЭЭ БУЯНЫГ НЬ ДААЖ АМЬДРААРАЙ...
Зочин
2020-01-05 19:55
Чи боож үхэхнүү
KHiimorI
2020-01-05 19:35
TURIIN SAIKHAN TUSHEED MAANI ZORIGTOI, ZOLBOOTOI BAINA AA. BOSOO TSAGAAN KHIIMORI ONO BIDNIIGEE TUSHIKH BOLTUGAI. UM SAIN AMGALAN BOLOKH.BOLTUGAI.
TOGOSOO
2020-01-05 19:29
ER KHUN ZORIGTOI BOL CHONO CHATSAGA ALDANA GEDEG SHUU. UURUUSUU UGCH BAIGAA YUM SHIG UGCHIKHIIG KHEN BAIG GEKH VE.
ИРГЭН
2020-01-05 17:49
АРД ТҮМНЭЭ ТЭТГЭДЭГ УЛС ЗӨНДӨӨ Л БАЙДАГ ЖИШГЭЭР АРД ТҮМЭНДЭЭ ХИШИГ ХҮРТЭЭХ ЭХЛЭЛ.
Зочин
2020-01-05 17:30
Ж.Янжив
2020-01-05 16:48
Баярлалаа Сайхан мэдээ байна .Харин тэтгэвэр барьцаалж зээл өгдөг БАНК,ББСБ.ЛОМБАРД ,ХУВЬ хүн бусад ААНэгж байгуулгуудыг торгодог болгох хэрэгтэй
зочин
2020-01-05 15:53
уих-аар хэлэлцэхгүйгээр шийдэж байгаа юм уу тэгвэл энэ ухи гэдэг 76 хүн ёсвой хэрэггүй юм байна.их-ын дарга болчихоод зандан ганцаараа шийдээд байгаа юм биз дээ 776 тэрбум төгрөгийг хувиасаа гаргаж байгаа юм шиг том бааж байна даа чи. ззээл аваагүй ахмадууд энэ монголд юу ч бүтээгээгүй чиний араас гарсан..зээл авсан ни чиний өврөөс их юм бүтээсэн гэж ялган үзэж байгаа юм биз дээ чи чи энэ үйлдлээ шудрага зөв шийдэл гэж бодоод зүтгүүлээд байгаа юм биз дээ зээл аваагүй ахмадуудад юуөгөх вэ адилхан л өнөөдрийн монголын хөгжилд гар бие оролцсон хүмүүс шүү чи ялгаж үзээд доромжлоод байх юм чамд бид нар хийгээгүй.харин дарамт болохгүй амидарч байгаа ни буруу юу.энэ төрийн шудрага бодлого мөн үү
keyboard_arrow_up