COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэн: Гишүүний санал өөрөөс нь үл шалтгаалах байдлаар эсрэг гарвал дахин санал хураалт явуулж болно

2019 оны 6 сарын 04

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Татварын багц хуульд хориг тавьсан. Хоригийг УИХ хэлэлцэж, хүлээж аваагүй юм. Хориг хэлэлцэж, санал хураах үйл явц Үндсэн хууль зөрчсөн гэж хуульч Б.Гүнбилэг Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ. 

Тиймээс энэ асуудлаар  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Б.Гүнбилэг хуульч УИХ-ын дэгийн тухай хуулийн заалтыг хөндсөн байна лээ. Хоригийг УИХ хэлэлцээд санал хураалгах үед манай бүлгийн хоёр гишүүний кноп ажиллахгүй эсрэг гарчихсан юм. Үүн дээр би горимын санал гаргасан, 13 хүн кноп дарвал хоригийг хүлээж авах нөхцөлд байсан. Тэгсэн 14 хүн болчихсон, гэтэл Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын гишүүн санал буруу гарчихлаа, төхөөрөмж ажилласангүй гэж надад хандсан. Энэ дагуу л би горимын санал гаргасан, одоо манай мөрдөж байгаа Дэгийн тухай хуулиар техникийн эсвэл гишүүний санал өөрөөс нь үл шалтгаалах байдлаар эсрэг гарвал дахин санал хураалт явуулж болно гэж заасан байдаг." гэж байр сууриа илэрхийлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604351
0 эможи

keyboard_arrow_up