COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хаалттай хэлэлцэнэ

2019 оны 4 сарын 18

Arslan.mn

 Пүрэв, Баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 17 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх аж.
Тухайлбал, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай”,  “Түр хороо байгуулах тухай”, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоолын төсөл, Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын санал, МҮОНРТ-ийн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох тухай талаар хэлэлцэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай горимоор сонсох юм байна.
Мөн Захиргааны ерөнхий хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Өмгөөллийн тухай, Нотариатын тухай, Усны тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлогдсон ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602420
0 эможи

keyboard_arrow_up