COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

2018 оны 6 сарын 22

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан.

Байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд Ажлын хэсэг санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуулийн төслүүдийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусгаснаас гадна хууль зүйн техникийн талаас нь хянан үзэж, үг хэллэг, найруулгын шинжтэй засвар, өөрчлөлтийг хийсэн зарчмын зөрүүтэй саналуудаа танилцуулж, саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Л.Болд нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Н.Оюундарь, М.Оюунчимэг нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалаа.  Түүнчлэн Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг төсөл санаачлагчид буцаах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн. Ингээд Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58796
0 эможи

зочин
2018-06-22 11:40
багшийн цалин цавийг сайн нэм боловсролын сургууль бусад мэрэгжлээс гологдсон хүмүүс сурдаг үүнийг болиул сайн мэдлэгтэй хүн чанар сайтай хүмүүс уралдан ордог мэрэгжил болго мөн эмч нарыг ч гэсэн цалин сайн өг түүнрүү сайчуул шаваж өгнө муу цалинд муу чадваргүй гологдол хүмүүс аргагүйн эрхэнд ажилд ордог
keyboard_arrow_up