COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Дэд хороо өргөн бүрэлдэхүүнээр хуралдаж байна

2017 оны 9 сарын 08

Тусгай хяналтын дэд хороо Төрийн ордны “Г” танхимд хуралдаж байна. Тус дэд хороонд Н.Энхболд, Г.Занданшатар, Д.Цогтбаатар, Я.Санжмятав С.Батболд нарын таван гишүүн байдаг.

Харин өнөөдрийн хуралд гишүүд өргөн бүрэлдэхүүнээр оролцож байна. Тодруулбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Цогзолмаа нарын гишүүд оролцож байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр оролцох хүсэлтээ өчигдөр өргөн барьсан. Учир нь түүнийг тагнасан чагнасан гэх хэрэг хамаатуулж, ташаа мэдээлэл цацагдаж байгаа тул хуралд оролцох шаардлагатай байна гэдгээ хэвлэлийнхэнд дуулгасан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16
0 эможи
keyboard_arrow_up