А.Бакейг ТББХ-ны даргад дэмжлээ
2014 оны 12 сарын 23

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар байнгын хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын байнгын хороодын дарга нарыг шинээр томилохтой холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн А.Бакейг байнгын хорооны даргаар нь үргэлжлүүлэн томилуулах саналыг гаргасан. Үүнийг нь байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжлээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх гэхчлэн албан тушаалтай холбоотой асуудлыг хэлэлцдэг. Энэ үеэр байнгын хорооны даргын хувьд намынх нь шахалтаар нэлээд дарамт ирдэг гэхэд буруудахгүй. УИХ-ын гишүүн А.Бакейгийн хувьд даргынхаа үүргийг чамгүй биелүүлсэн учир үргэлжлүүлэн томилох саналыг АН-ын бүлэг гаргажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
14499
0 эможи




