МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ
11 сарын 23, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

2026 оны 11 сарын 23

Arslan.mn

МАН-ын бүлэг өчигдөр буюу 11 дүгээр сарын 22-нд Их тэнгэр цогцолборт хуралдсан гэх мэдээлэл байна.

Хурлын үеэр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших асуудлаар намын эрх бүхий байгууллагаас албан ёсны шийдвэр гараагүй байхад зарим улс төрч бие даан байр сууриа илэрхийлж буй асуудлыг хөндсөн аж.

Тодруулбал, намын дотоод дүрэм, шийдвэр гаргах зарчмыг баримтлалгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санаархлаа илэрхийлж, хувийн улс төрийн үйл ажиллагаа явуулж буй 50-иас дээш насны улс төрчдөд хатуу анхааруулга өгсөн гэх мэдээлэл байна.

МАН нь улс төрийн ууган хүчний хувьд намын сахилга бат, дотоод зохион байгуулалт, хамтын шийдвэрийг баримтлах ёстойг хурлын үеэр онцолсон аж.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд намаас хэнийг нэр дэвшүүлэхийг албан ёсоор шийдээгүй байхад улс төрчид өөрсдийгөө нэр дэвшигч мэтээр олон нийтэд танилцуулж байгаа нь намын нэгдмэл байр суурь, нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзсэн байна.

Иймд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой аливаа улс төрийн үйл ажиллагаанд намын дүрэм, эрх бүхий байгууллагын шийдвэрийг баримтлах шаардлагатайг хатуу сануулжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671622
0 эможи

keyboard_arrow_up