А.Ариунзаяа: Гүйцэтгэлээр цалин олгоно гэчихээр эрүүл мэндийн ажилтнууд “Хүмүүсээ өвдөөсэй, гүйцэтгэл илүү олон болоосой“ гэх нь холгүй сууж байна А.Ариунзаяа: Гүйцэтгэлээр цалин олгоно гэчихээр эрүүл мэндийн ажилтнууд “Хүмүүсээ өвдөөсэй, гүйцэтгэл илүү олон болоосой“ гэх нь холгүй сууж байна
11 сарын 05, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

А.Ариунзаяа: Гүйцэтгэлээр цалин олгоно гэчихээр эрүүл мэндийн ажилтнууд “Хүмүүсээ өвдөөсэй, гүйцэтгэл илүү олон болоосой“ гэх нь холгүй сууж байна

2026 оны 11 сарын 05

Arslan.mn

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг гүйцэтгэлээр санхүүжүүлэхтэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Хүмүүсээ өвдөөсэй, эмнэлэгт хэвтээсэй, гүйцэтгэл илүү олон болоосой гэж бодлогын алдаа гаргасанаа төр мэдрээд үүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөдөр эрүүл мэндийн үйлчилгээ яагаад  хумигдаж байгаа юм, яагаад архаг хууч өвчлөлийг даахаа больсон юм, зардлаа яагаад танаад байна гэдэг чинь ЭМД-ийн сан чинь хүнд байгааг харуулж байна. Тиймээс л урсгал зардлаа танаж, цалингаа тавьж чадахгүй хэмжээнд хүрчихсэн. 

Эрүүл мэндийн салбарын цалинг нэмсэн хэрнээ гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гэдэг нь ямар тогтолцоо вэ. Хүмүүсээ илүү их өвдөөд, илүү их үзүүлэх гэж эмнэлэгт ирээсэй гээд сум, багийн эмч нар чинь суух нь холгүй байна. Төрийн албан хаагчийн наад захын хэрэгцээг нь төр өөрөө төсвөөсөө даах ёстой. Тэд яагаад тэнд гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гээд хүнээ хүлээгээд суух ёстой юм бэ?." хэмээлээ. 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671404
0 эможи

Зочин
2026-11-05 10:30
Угаасаа тийм л тогтолцоотой шүү дээ. Цагдаа хүчний байгууллагынхан нь олон хүн их хэрэг хийгээсэй гэх нь холгүй сууж байдаг. Гэмт хэрэг их гарах тусам тэд алдаршина, өндөр цалин хангамж авна. Тийм болохоор тэд хэрэг гарахгүй бол ёстой гонсойдог байх. Хэрэг их гарвал ёстой их баярладаг байх.
keyboard_arrow_up