АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой“-н захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ

АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ.
Тодруулбал, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Ганхүү нь албаны чиг үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Барилга байгууламж худалдан авах гэрээ”-ний нөхцөл хангагдаагүй, барилгын талбайг хүлээн аваагүй, хүлээлцсэн баримт үйлдээгүй, төслийг ашиглалтад оруулаагүй, барилгад улсын комисс ажиллаагүй байхад гэрээнд заасан төлбөрийн 80 хувь буюу 6,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон.
Мөн сумын Засаг дарга Ю.Д нь татварын давсан орлогын үлдэгдэл болох 54,5 сая төгрөгөөр иргэний зээлийг төлсөн, Дундговь аймгийн удирдах албан тушаалтан Ц.А нь бусдад давуу байдал бий болгосон, Завхан аймгийн удирдах албан тушаалтан А.Г, Ч.Н нар нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.


