МАК компани шүүхийн шийдвэрт 53 тэрбум төгрөгийн “ӨРТЭЙ“ баримт дэлгэгдэв
2026 оны 9 сарын 16

Шадар сайд Н.Номтойбаярын нэр холбогдох МАК ХХК-ийн 53 тэрбум төгрөгийн төлбөрийн баримт дэлгэгдэв.
Тодруулбал, ШШГЕГ-ын дарга А.Намсаманд энэ сарын 14-нд хийсэн мэдээллийн үеэр Засгийн газрын танхимын нэг сайдтай холбоотой 53 тэрбум гаруй төгрөгийн материал шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байгаа талаар мэдээлсэн юм. Гэхдээ тухайн сайдын нэрийг дурдаагүй ч холбоотой баримт, мэдээллийг дэлгэв.
Уг баримтаас харахад 53.06 тэрбум төгрөгийн төлбөрийн нийслэлийн шийдвэр гүйцэтгэх тогтоол нь "Монголын Алт" (МАК) ХХК-д хамаарч байгаа юм.
МАК компани нь Н.Номтойбаярын гэр бүлийн хамаарал бүхий бизнес юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
670689
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
