Эхнэрийнхээ компаниар ₮5.5 тэрбумын гэрээ байгуулсан гэх Б.Насантогтоход 5 жил ХОРИХ ЯЛ оноов Эхнэрийнхээ компаниар ₮5.5 тэрбумын гэрээ байгуулсан гэх Б.Насантогтоход 5 жил ХОРИХ ЯЛ оноов
09 сарын 12, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Эхнэрийнхээ компаниар ₮5.5 тэрбумын гэрээ байгуулсан гэх Б.Насантогтоход 5 жил ХОРИХ ЯЛ оноов

2026 оны 9 сарын 12

Arslan.mn

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох нарт холбогдох хэргийг /2026.09.11/ шүүхээс шийдвэрлжээ.

Тодруулбал, Б.Насантогтохыг

  • ЭХТА 22.1-1 хэсэгт зааснаар НА ажиллах эрхийг 2 жил хасаж, 1 жил зорчих эрхийг хязгаарлах,
  • 22.10-1 хэсэгт зааснаар НА ажиллах эрхийг 2 жил хасаж, 1 жил 6 сар зорчих эрхийг хязгаарлах,
  • 18.6-2.2 хэсэгт зааснаар 1 жил 6 сар зорчих эрхийг хязгаарлах,
  • 22.4-2 хэсэгт зааснаар НА ажиллах эрхийг 5 жил хасаж, 5 жил хорих ял,

Нийт 4 жил зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлэх, НА ажиллах эрхийг 8 жилийн хугацаагаар хасах  ял эдлүүлэхээр шийдвэрлэв.

Мөн 22.4-2 хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасч, таван жил хорих ялыг тус тусад нь эдлүүлж, шүүгдэгч Ч.Амгалантөгсөд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10.1 хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасч, нэг жил зургаан сар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6.1 хэсэгт зааснаар нэг жил зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгээд нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасч, хоёр жил зургаан сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоолоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5, 6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Насантогтоход оногдуулсан таван жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670638
0 эможи

keyboard_arrow_up