“Чингис хаан” нисэх онгоцны буудлын өргөтгөлд 65 тэрбум иений зээл авахаар тохирчээ “Чингис хаан” нисэх онгоцны буудлын өргөтгөлд 65 тэрбум иений зээл авахаар тохирчээ
09 сарын 04, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Чингис хаан” нисэх онгоцны буудлын өргөтгөлд 65 тэрбум иений зээл авахаар тохирчээ

2026 оны 9 сарын 04

Arslan.mn

Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад айлчлах үеэрээ “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн асуудлыг хэлэлцэж өргөтгөлд нийт 65 тэрбум иений хөнгөлөлттэй зээл олгохоор талууд тохирчээ. Энэ нь одоогийн ханшаар 1.4 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээл юм.

Зээлийн хугаца нь 40 жил байх агаад жилийн хүү нь 0.1-0.2% байна. Мөн 3500 метр урт, онгоц буух зам барих, нисэх буудлын ажилтнуудыг сургах, өргөтгөлийг барьсны дараа менежментийг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал 2021 оны долдугаар сарын 4-ний өдөр албан ёсоор ашиглалтад орсон. Тухайн үеийн ханшаар 65.6 тэрбум иен буюу 560-600 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьсан бөгөөд жилдээ 1.5 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670526
0 эможи

keyboard_arrow_up