СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гадаадад тэтгэлгээр суралцуулна хэмээн иргэдийг залилжээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гадаадад тэтгэлгээр суралцуулна хэмээн иргэдийг залилжээ
08 сарын 13, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гадаадад тэтгэлгээр суралцуулна хэмээн иргэдийг залилжээ

2026 оны 8 сарын 13

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас өөрийгөө МУИС-ийн багш хэмээн танилцуулж, оюутан залуусыг их, дээд сургуульд баталгаатай элсүүлж, гадаадын улс оронд сурагч солилцоогоор явуулан, тэтгэлэгт хамруулна хэмээн иргэдийг залилсан этгээдийг баривчилсан талаар мэдээллээ.

Сэжигтэн нь танил талаараа томоохон их, дээд сургуулиудад элсүүлж өгнө, гадаадад сурагч солилцоонд хамруулна, тэтгэлэгт явуулна гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлж, нийт 120 орчим сая төгрөгийн хохирол учруулсан байна.

Иймд эцэг, эх, оюутан залуусыг их, дээд сургуулийн элсэлт, гадаадад суралцах хөтөлбөр болон тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг зөвхөн тухайн сургалтын байгууллагын албан ёсны эх сурвалжаас авч, бусдын амлалт, танил талаарх мэдээлэлд үндэслэн мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670176
0 эможи

keyboard_arrow_up