Монголбанк долдугаар сард 1,439 кг үнэт металл худалдан авчээ
2026 оны 8 сарын 05

Монголбанк энэ оны долдугаар сард нийт 1,439 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь оны эхнээс өссөн дүнгээр нийт 8.9 тонн үнэт металл, үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 431.8 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,677.1 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 26.1 хувиар өссөн үзүүлэлт байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Тодруулбал, 2026 оны долдугаар сард нэг грамм алт худалдаж авах дундаж үнэ 469,752 төгрөг хүрсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670120
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
