УДШ-ийн Ерөнхий шүүгчээр яригдаж буй Ч.Хосбаяр ₮121 саяын ОРЛОГОТОЙ, ₮9 саяын үнэлгээтэй 3 ГАЗАРТАЙ УДШ-ийн Ерөнхий шүүгчээр яригдаж буй Ч.Хосбаяр ₮121 саяын ОРЛОГОТОЙ, ₮9 саяын үнэлгээтэй 3 ГАЗАРТАЙ
06 сарын 04, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

УДШ-ийн Ерөнхий шүүгчээр яригдаж буй Ч.Хосбаяр ₮121 саяын ОРЛОГОТОЙ, ₮9 саяын үнэлгээтэй 3 ГАЗАРТАЙ

2026 оны 6 сарын 03

Arslan.mn

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрх өчигдөр дуусаад буй. 

Түүний оронд тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр нэр яригдаж эхэлжээ. Тэрээр 2021 оноос эхлэн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр сонгогдон ажиллаж буй.

 Ч.Хосбаярын хувьд 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар УДШ-ийн шүүгч болж байсан аж.

Тэгвэл УДШ-ийн ерөнхий шүүгчээр томилохоор болж буй Ч.Хосбаярын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮121 сая /жилийн/
Гэр бүлийн орлого: ₮77 сая /жилийн/
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮790 сая  /Орон сууц-1, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮76 сая  /Toyota, Land Cruiser 70 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал, амьтан: ₮1 сая /Нохой-2/
Газар: ₮9 сая /Эзэмших-400м2-1, Эзэмших-700м2-2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮2,5 сая
Хадгаламж: ₮141 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮168 сая гэж мэдүүлжээ.

Ажлын туршлага: 
  • 1988-1989 онд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт нярав
  • 1997-2001 онд “Даянпан” ХХК-д захирал
  • 2001-2003 онд “Даянпан” ХХК-д хуулийн зөвлөх
  • 2003-2004 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч
  • 2004-2006 онд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч
  • 2006-2012 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч
  • 2012-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгч
  • 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015.04.22-ны 58 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
669175
1 эможи

keyboard_arrow_up