Байнгын хороо: Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэнэ Байнгын хороо: Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэнэ
05 сарын 20, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Байнгын хороо: Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэнэ

2026 оны 5 сарын 20

Arslan.mn

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 05 ДУГААР САРЫН 20-НООС 05 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

ЛХАГВА ГАРАГ /2026.05.20/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

УИХ-ын даргын 2026 оны 23 дугаар захирамжаар байгуулагдсан

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.00

“Их засаг”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлттэй танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.00

334 тоот

3

УИХ-ын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар байгуулагдсан

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

334 тоот

4

Өргөдлийн байнгын хороо

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн биелэлтийг хангуулах хүрээнд суралцагчдад чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан шим тэжээллэг хоол хүнсээр үйлчлэх, хооллох зөв дадал төлөвшүүлэх, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуйн нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

“Үндсэн хууль”

5

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Их засаг”

ХОЁР.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо

·  “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсох

· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр санхүүжүүлсэн мэдээллийн технологийн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсох

12.00

“Үндсэн хууль”

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Өргөдлийн байнгын хороо

·    Ахмад настнуудаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлж, цалингийн итгэлцүүрээр тэтгэврийг шинэчлэн тогтооход ахмадуудын тэтгэврийн хэмжээ багассан асуудлаар ирүүлсэн өргөдлийг судлан, санал, дүгнэлт болон шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

·  Орон сууц захиалах, худалдан авахтай холбоотой захиалгын гэрээ байгуулан хохирсон иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хүрээнд хохирсон иргэдийн төлөөллийн санал, хүсэлт, холбогдох байгууллагын тайлбар, мэдээллийг сонсох

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Дэд хорооны даргыг сонгох тухай/

·    Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын талаар

12.00

“Их засаг”

3

Төрийн байгуулалтын байнгын хороо

·    Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал

· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн 2026.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·   Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн 2026.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·   Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн 2026.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Бум-Очир нарын 4 гишүүн 2026.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Бусад

13.30

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Эдийн засгийн байнгын хороо

·   БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Цэнгүүн 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      ““Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын 42 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

· Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Ч.Анар, Ц.Мөнхбат, Л.Соронзонболд, Ж.Галбадрах нарын 5 гишүүнээс Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэх

·      Бусад

14.30

“Их Эзэн Чингис хаан”

ДӨРӨВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Эдийн засгийн байнгын хороо

Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төслийн талаар

10.00

УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр байр

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668981
0 эможи

keyboard_arrow_up