“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН“ хяналтын ажлын хэсэг байгуулагдав “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН“ хяналтын ажлын хэсэг байгуулагдав
05 сарын 08, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН“ хяналтын ажлын хэсэг байгуулагдав

2026 оны 5 сарын 08
Arslan.mn
Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр салбарын сайд Ж.Алдаржавхлангийн санаачилгаар холбогдох талуудын уулзалтыг зохион байгуулж, тодорхой шийдвэрүүдэд хүрсэн.
Тус уулзалтад Сангийн яам, Монголбанк, арилжааны банкууд болон мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, зээлийн олголт, хэрэгжилт, хяналтын явцад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн байна. Үүний үр дүнд хөнгөлөлттэй зээлийн зарцуулалт, хэрэгжилтэд нэгдсэн хяналт тавих зорилготой ажлын хэсгийг 2026.05.06-ны өдөр Монголбанкнаас байгуулж, холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан ажиллуулж эхэллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 255 дугаар тогтоолын хүрээнд 2026 онд нийт 250 тэрбум төгрөгийн зээлийг аялал жуулчлалын салбарт олгохоор төлөвлөсөн.
Энэ хүрээнд банкуудаас нийт
  • 32 аж ахуйн нэгжийн 76.1 тэрбум төгрөгийн зээлийн шийдвэр ирснээс
  • 14 аж ахуйн нэгжийн 35.1 тэрбум төгрөгийн зээлийн хяналтын гэрээ баталгаажаад байна.
2026 онд олгогдох нийт зээлийн хэрэгжилтийн хувьд
  • 250 тэрбум төгрөгөөс 86.2 тэрбум төгрөгийн зээлийн шийдвэр гарч,
  • 5.9 тэрбум төгрөгийн санхүүжилт бодитоор олгогдоод байна.
Хөтөлбөрийн хүрээнд зээлийн шийдвэр гарсан аж ахуйн нэгжүүдтэй хяналтын гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд зээлийн мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй байршуулаад байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668820
0 эможи

keyboard_arrow_up