АТГ: Т.Даваадалайг яллагдагчаар татан шалгаж байна
2026 оны 5 сарын 01

1-р тойрог замын асуудалд нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг, Нийслэлийн Прокурорын газраас тогтоосон харьяалалын дагуу 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн байгууллагаас Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн ирүүлсэн талаар АТГ-аас мэдээллээ.
Тухайн хэрэгт Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллагдагчаар татан, эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэв.
Эх сурвалж: АТГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668699
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
