ЧУУЛГАН: Донор болох хүсэлтээ өөрөө илэрхийлсэн тохиолдолд гэр бүлийнх нь гишүүдээс зөвшөөрөл авах шаардлагагүй ЧУУЛГАН: Донор болох хүсэлтээ өөрөө илэрхийлсэн тохиолдолд гэр бүлийнх нь гишүүдээс зөвшөөрөл авах шаардлагагүй
04 сарын 23, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

ЧУУЛГАН: Донор болох хүсэлтээ өөрөө илэрхийлсэн тохиолдолд гэр бүлийнх нь гишүүдээс зөвшөөрөл авах шаардлагагүй

2026 оны 4 сарын 23

Arslan.mn

Улсын Их Хурал(УИХ)-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар 

  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/
  • Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин нарын 2 гишүүн 2025.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
  • “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүн 2025.11.07-ны өдөр өргөн мэдүүлсэн/
  • “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа нарын 37 гишүүн 2025.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн/
  • Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/ зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Чуулганаар хэлэлцэж буй эхний асуудлын асуулт хариулт үргэлжилж байгаа юм. Энэ үеэр амьгүй донороос эд эс, эрхтэн шилжүүлэх талаарх зохицуулалт, хариуцлагын асуудлыг тодрууллаа. 

Ингэхэд УИХ-ын гишүүн Б.Баярбаатар "Хариуцлагын асуудлыг Эрүүгийн болон Зөрчлийн хуульд тусгасан байдаг тул уг хуулийн төсөлд тусгайлан оруулаагүй. Харин амьд донороос эд эс, эрхтэн шилжүүлэх тухайд зөвхөн гэр бүлийн гишүүн гэж оруулсан" хэмээсэн юм. Мөн ажлын хэсгээс нэмж "Амьгүй донороос эд эс, эрхтэн шилжүүлэхдээ гэр бүлийнх нь багадаа гурван хүнээс зөвшөөрөл авна" гэж хариуллаа.

Нэг амьгүй донороос найман хүний амийг аварч, амьдралын чанарыг сайжруулах боломжтой байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668557
0 эможи

keyboard_arrow_up