Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
04 сарын 24, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ

2026 оны 4 сарын 22

Arslan.mn

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. 

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцын яам хооронд “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа.  

Худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Монголоос ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн, Казахстанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудай зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.  

“Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хамтарсан Замын зураглал гаргахаар боллоо гэж ЭЗХЯ мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668537
0 эможи

Зочин
2026-04-22 21:36
Монголчууд казакуудыг, эрлийзүүдийг, Монгол улс дахь Оросуудыг ба Хятадуудыг хорлож улмаар АНУ-аас АНУ-д амьдрах ногоон картыг авдаг. АНУ нь бусад улсад үймээн самуун дэгдээж, зэр зэвсгийн наймаагаа хийдэг юм
keyboard_arrow_up