Л.Оюун-Эрдэнийн сүүлчийн найдвар нь цагдааг турхирч, төлбөртэй “ЖАГСААЛ“ зохион байгуулах

МАН-ын дарга Н.Учрал өнгөрсөн долоо хоногт намынхаа бага хурлаар нэр бүхий гишүүдийг гиншүүнчлэлээс түдгэлзүүлж, шүүхийн байгууллагаар гэм буруутайгаа тогтоохыг уриалсан. Нэр бүхий УИХ-ын гишүүд ч нүүрс, авлигын хэрэгт холбогдоод байгаа бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн нэр дурдагдсангүй өнгөрсөн.
Иргэд, олон нийтийн зүгээс өнгөрсөн таван жил Л.Оюун-Эрдэнэ засаглахдаа олон хууль бус үйлдлийг санаатайгаар үйлдсэн, хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан төсвийн мөнгийг угааж гэнэт баяжсан зэрэг олон фактууд хөвөрнө.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ, түүний ах "Хэро"-ийн Б.Баатар нар өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд "цагдаа" руу дайрах хөдөлгөөн өрнүүлж, нийтлэлч, твитерийнхэнд нууцаар мөнгө тарааж, төлбөртэй жагсаал зохион байгуулахаар зэхэж буй бололтой.
Уг ажиллагаа нь цагдаагаар дамжуулан Г.Занданшатарын засгийг огцруулах, МАН дахь нийслэлийн намын суудлаа авч үлдэх сүүлчийн тэмцэл нь аж.
МАН-ын дарга Н.Учралын хувьд хууль бус үйлдэлтэй эвлэрэхгүй гэдгээ зарлаж анхан шатнаас нь авахуулаад бүх намын хорооны удирдлагуудыг өөрчлөн, шинэчлэх ажилд оржээ. МАН өөрөө өөрийгөө цэвэрлэж, салхи оруулах ёстой гэсэн Н.Учралын мэссэжинд сүүлчийн орогнол хайсан "улс төрийн хулгайч, авлигачид" хөдөлгөөнд орж, иргэдийн уур бухимдлыг хөдөлгөхийн тулд "цагдаа"-гаар шоуддаг, өгөөш тавьдаг ээлжит зохиолоо амилуулжээ.
Хаврын улс төр нэрийн дор Н.Учралын эсрэг сөрөх, Г.Занданшатарын засгийг хөдөлгөх, шүд сугалах, ээлжит өшөө авалтаа хийхээр эх орончдын дүртэй жагсагчид, лайваар гол зогоох төлбөртэй иргэд, шудрага ёсны нэр барьсан нийтлэлч, "хиам"-чдыг хөдөлгөөд оруулсан цаад эздийн хүсэл сонирхол нэгэнт ил болжээ.
Тэдний төлөвлөгөө ёсоор иргэдийн бухимдлыг төрүүлэх, төрийн тусгай алба хаагчдаар "туг тахих" цуврал нийтлэл, мэдээ, төлбөртэй лайвуудыг хуваарийн дагуу түгээн, гаргаж буй гэх. Улс төрчдийн энэ мэт хууль бус үйлдлүүдийг хууль, хяналтын байгууллага шалгаж, зохих хариуцлагыг нь тооцох буй за.






