Нүүрсний хэргээр шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон Т.Аюурсайхан маргааш суллагдана
2026 оны 2 сарын 27

Нүүрсний хэргээр шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан маргааш суллагдана.
Нүүрсний хэрэгт холбогдуулж, МАН-ын нэр бүхий хэд, хэдэн албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж, улмаар шүүхээс ял оноож байв. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан юм. Анхан шатны шүүхээс түүнд 3 жилийн ял оноосон боловч давж заалдсанаар ялаа 2.6 жил болгож хөнгөрүүлсэн.
Энэ хугацаанд тэрээр Насанд хүрээгүйчүүдийн хорих анги" буюу ШШЕГ-ын "Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага"-д номын санч, талбайн туслах зэргийг хийсэн бөгөөд маргааш суллагдах гэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667741
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





