Бидний даатгалын 340 тэрбумыг “угаасан“ Б.Ундармааг бид мартжээ Бидний даатгалын 340 тэрбумыг “угаасан“ Б.Ундармааг бид мартжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 12, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Бидний даатгалын 340 тэрбумыг “угаасан“ Б.Ундармааг бид мартжээ

2026 оны 2 сарын 12

Arslan.mn

Монголын санхүүгийн салбарт 29 жил үйл ажиллагаа явуулсан “Капитал” банк дампуурлаа зарласнаас хойш бараг зургаан жил болжээ. Тус банкыг хадгаламж эзэмшигч, харилцагчдынхаа мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гаргаж өгч чадахгүй, банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон гэж үзээд 2019 оны дөрөвдүгээр сарын 08-нд албадан татан буулгах шийдвэр гаргаснаа Монгол банкнаас зарласан байдаг.

“Капитал” банкинд

  • Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум,
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум,
  • ЖДҮХС-гийн 47 тэрбум,
  • Хөгжлийн банкны 52 тэрбум, нийтдээ 330 гаруй тэрбум төгрөг байршиж байгаад ийн дампуурсан юм.

Эдгээр хөрөнгийг өдий хүртэл төлүүлж авч чадаагүй өдий хүрсэн. Түүнээс гадна маш олон иргэд хөрөнгө мөнгөөрөө хохирч үлдсэн. Харин энэ дампуурлыг улс төрийн шалтгаантай байсан гэж хээв нэг ярьдаг эзэн нь болох УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа өнөөдөр хүртэл ямар ч хариуцлага хүлээгээгүй. Тэгэж хэлэхийн учир нь:

Капитал банканд байршуулсан байсан иргэдийн нийгмийн даатгалын 340 тэрбум төгрөг завшсан хэрэгт Б.Ундармаад шүүхээс 40 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байдаг.

Тухайн үед УИХ-ын гишүүн Б.Ундармаа ХОМ-тээ Капитал банкны 99.97 хувийг эзэмшдэг гэж мэдүүлж байсан.

2018 онд компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт гэсэн мэдээлэлд Капитал банк ХХК багтсан байна. Ингэхдээ нийт 53 сая ширхэг хувьцаа эзэмшдэг гэжээ.

ЭРГЭН САНУУЛАХАД, Өнгөрсөн жил Монгол банкны ерөнхийлөгч асан  Б.Лхагвасүрэн мэдээлэл өгөх үеэр "Капитал банк дээр НДС, ЭМД-ийн 100 гаруй тэрбумын барагдаагүй авлага байгаа. Үл хөдлөх хөрөнгийг борлуулж авлагаа гаргаж авах гэхээр үнийн дүн дээр төлбөр төлөгч маргаж, дуудлага худалдаа хийх боломжгүй болсон" гэж байв.

Нийгмийн даатгалын байгууллага Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон Чингис хаан банкнаас нэхэмжилсэн нийгмийн даатгалын сангийн авлагыг төлүүлэхээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч 104.2 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас

  • мөнгөн хөрөнгөөр 13.8 тэрбум төгрөг,
  • хөрөнгөөр 26.2 тэрбум төгрөг барагдуулж, 64.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй буюу өртэй байна.

Харин Чингис хаан банк 103.5 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас

  • 11.1 тэрбум төгрөг /мөнгөн хөрөнгөөр/ 
  • 5.07 тэрбум төгрөг /хөрөнгөөр/ барагдуулж, 87.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667581
0 эможи

keyboard_arrow_up