“Үе залгамжлал“ үргэлжилж Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар Б.Ану-Үжингийн нөхөр Б.Билэгчулуун томилогджээ “Үе залгамжлал“ үргэлжилж Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар Б.Ану-Үжингийн нөхөр Б.Билэгчулуун томилогджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 11, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Үе залгамжлал“ үргэлжилж Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар Б.Ану-Үжингийн нөхөр Б.Билэгчулуун томилогджээ

2026 оны 2 сарын 11

Arslan.mn

Хөгжлийн банк бүтцээ 40 хувиар бууруулж, удирдлагын багаа шинэчилсэн билээ. Гэтэл шинээр шинэчлэгдсэн удирдлагын баг мөн олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй. Учир нь чухам л шинэчлэгдсэн  гэж байсан Хөгжлийн банканд бас л улс төрийн хамаарал бүхий хүмүүс томилогджээ. Өөрөөр хэлбэл дахиад л үе залгамжлал хийгдсэн бололтой.

Тухайлбал, Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжингийн нөхөр Б.Билэгчулууныг томилжээ.

Тэрээр, өмнө  нь төрийн Үндэсний давхар даатгал ХК-д газрын даргаар ажиллаж байсан аж.

Тэгвэл “Үе залгамжлал“ үргэлжилж Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар томилогдсон Б.Билэгчулууны 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮53 сая
Гэр бүлийн орлого:  ₮55 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮75 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1 тэрбум /Орон сууц-3 /
Тээврийн хэрэгсэл: ₮98 сая / Суудлын жижиг машин,Toyota, Alphart маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮0 сая 
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮13 сая
Хадгаламж: ₮29 сая
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮49 сая гэж мэдүүлжээ.

Харин НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжингийн  2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮61 сая
Гэр бүлийн орлого:  ₮56 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,2 тэрбум /Орон сууц-3 /
Тээврийн хэрэгсэл: ₮98 сая / Суудлын жижиг машин,Toyota, Alphart маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮0 сая 
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮43 сая
Бэлэн мөнгө: ₮60 сая  Хадгаламж: ₮36 сая
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮86 сая гэж мэдүүлжээ.

Харин үнэртэй ус бүтээгч Б.Ану-Үжингийн хувьд  2024 онд Нийслэлийн МАН-ын гишүүнээр элсэж, өдгөө НИХТ-өөр ажиллаж улмаар Трамвайн төслийг удирдаж буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667543
1 эможи

keyboard_arrow_up