“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой Н.Алтанхуяг нарын хэргийг НЭХДЗШШ-д маргааш шүүнэ “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой Н.Алтанхуяг нарын хэргийг НЭХДЗШШ-д маргааш шүүнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 09, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой Н.Алтанхуяг нарын хэргийг НЭХДЗШШ-д маргааш шүүнэ

2026 оны 2 сарын 09

Arslan.mn

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн талаар Нийслэлийн прокурорын газраас тодрууллаа.

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас 2022 оны 12 дугаар сард яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш 3 жилийн хугацаанд анхан, давж заалдах, Улсын дээд шүүхээр хэлэлцэгдэж, 38 хүн, 1 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн, 26 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхээс өнгөрсөн оны 9 дүгээр сард хэргийг 2 дахь удаагаа хянан хэлэлцээд, 19 хүн, 3 хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, 23 хүний хэргийг дахин хэрэгсэхгүй болгосон. Энэхүү шийдвэр Улсын дээд шүүхийн шийдвэртэй нийцэхгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхэд прокурор эсэргүүцэл бичиж, 25 оролцогч гомдол гаргасан.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх оролцогчийн гомдол, прокурорын эсэргүүцлийн дагуу нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг энэ сарын 10-ны өдөр хэлэлцэхээр товлогдсон гэв.

Дашрамд дурдахад, Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт зарим нэгэн шүүгдэгчийн үйлдлийг 4 удаа цагаатгах тогтоол шүүхээс гарч байгаагүй,шүүгдэгчдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667521
0 эможи

keyboard_arrow_up