Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гээд сууж байна. Өөрсдөө юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гээд сууж байна. Өөрсдөө юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гээд сууж байна. Өөрсдөө юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй

2025 оны 12 сарын 02

Arslan.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр (2025.12.01) цахилгаан эрчим хүчний хоногийн оргил ачааллын үеэр “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
Тус компани төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 59 хувь, Улаанбаатарын дулааны эрчим хүчний 55 хувийг дангаар хангаж байна. Гэсэн ч зөвхөн богино хугацаат өр төлбөр нь 78 тэрбум төгрөгт хүрсэн талаар компанийн удирдлагууд танилцуулав. 

Хөгжлийн банкнаас авсан зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөх санхүүгийн чадваргүй болсон учир улсын төсвөөс зээлийг төлж барагдуулах хүсэлтийг компанийн зүгээс тавилаа. Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвөөс зээлийг төлөх боломжгүйг хэлээд компанийн үргүй зардлыг бууруулах замаар үр ашгаа нэмэгдүүлж ажиллахыг санууллаа. 

Г.Занданшатар "Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй. Засаглалаа сайжруулж, хяналтаа чангатга. Алдагдлаа нөхөхийн тулд зөвхөн хэрэглэгчдэд ачаа үүрүүлэхийг урьтал болгох биш зардлаа хэмнэх тооцооллыг хийж, хэрэгжүүл. Үрэлгэн байдлаа цэгцлэхгүй байгаа учраас нийгмийн уур амьсгал үнэ нэмэхийг хүлээж авахгүй байгаа юм.  

“ДЦС-4” өнөөдрийн байдлаар эрчим хүчний нүүрсний 19 хоногийн нөөц бүрдүүлжээ. Өвлийн ид оргил ачааллын үед бэлэн байдлаа дээшлүүлэхийн тулд  уг нөөцийг 30 хоног болгож нэмэгдүүлж, нүүрсний чанарт тавих хяналтаа сайжруулахыг Ерөнхий сайд даалгав. 

“Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах хүрээнд хийсэн шалгалтаар “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-д хэд хэдэн зөрчил илэрсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666542
1 эможи

Зочин
2025-12-02 21:19
цавчаа худалдан авалтбг нь шалга наад муу хулгайч үахирлуудыг
ард
2025-12-02 15:40
удирдлагууд зовлонгоо ярьж байхад сонсож байгаа шинж ч байхгүй нутгийнхаа хүүхэнтэй маазраад зогсож байдаг ерөнхий сайдтай ч байх шиг яана даа энэ хүнээс юуч хүлээх хэрэггүй
keyboard_arrow_up