Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ынхан “Иргэдийн дундаж наслалтыг багасгах төлөвлөгөө“-г боловсруулжээ Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ынхан “Иргэдийн дундаж наслалтыг багасгах төлөвлөгөө“-г боловсруулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ынхан “Иргэдийн дундаж наслалтыг багасгах төлөвлөгөө“-г боловсруулжээ

2024 оны 11 сарын 13

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газраас  “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтыг багасгах төлөвлөгөө“ боловсруулсан талаар албан тоот цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй.

Тодруулбал, тус аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамедын гарын үсэгтэй албан тоотод "МУ-ын Ерөнхий сайдын 2024 оны 71 дүгээр захирамжаар батлагдсан "Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтыг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г цахимаар танилцуулна. Иймд ЗДТГ болон ИТХ-ын албан хаагчдаа цахим уулзалтад бүрэн хамруулж ажиллахыг хүсье" гэж бүх сумдын Засаг дарга нарт илгээжээ.

Т.Мухамедын хувьд МАН-ын гишүүн, олон жил ЗДТГ-ын даргаар ажиллаж буй нэгэн. Түүний чадвар мэдлэг дутмаг, намын томилгоогоор олон жил даргын суудлаас салаагүй хэмээн төрийн алба хаагчид нь шүүмжилдэг аж. Баян-Өлгий аймаг сүүлийн жилүүдэд маш их улс төржилт явж байгаа төдийгүй, тогтсон хэдэн баячууд нь УИХ-ын гишүүн, аймгийн дарга болдог уламжлал тогтсон. Хүн амын өвчлөл эрс нэмэгдэж байгаа, нийгэм эдийн засаг нь амиа аргацаасан, Монголын Алтай таван Богдын хажууд бараадаж амьдарч байгаагийн буянд аялал жуулчлалаараа тав, арван төгрөг зулгаахаас өөр баялаг бүтээдэггүй хэмээн шүүмжлүүлдэг. Аймгийн удирдлагууд нь ардаа том том компаниудтай, зам, барилгын компаниар дагнасан байдаг нь анхаарал татна. 

Товчхондоо,  Баян-Өлгий аймгийн удирдлагууд  төрийн бодлогыг анхан, дунд шатанд хэрхэн хэрэгжүүлж байгаа нь  эндээс ил харагдахаар байна.  Төрийн байгууллагууд  албан тоотын агуулга, стандарт, хяналт суларсан нь олон шатны байгууллагаас харагддаг. 

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660112
1 эможи

zochin
2024-11-13 13:54
haa gazar BUG bolsin aimgiin tangiin gazriin darga nariig bugdiig ni solih heregtei
Нэргүй
2024-11-13 12:52
Эрээ цээрээ алдсан жинхэнэ хулгайчдын хамгаалах алба нь Баян Өлгий аймгийн Тамгын газар. Хүчгүй ядуу зүдүү хүмүүст дарамт үзүүлдэг сэжгийн амьтан. Зайлуулах хэрэгтэй
keyboard_arrow_up