Бидний даатгалын 340 тэрбумыг “угаасан“ Б.Ундармааг бид мартжээ Бидний даатгалын 340 тэрбумыг “угаасан“ Б.Ундармааг бид мартжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Бидний даатгалын 340 тэрбумыг “угаасан“ Б.Ундармааг бид мартжээ

2024 оны 9 сарын 13

Arslan.mn

Монголын санхүүгийн салбарт 29 жил үйл ажиллагаа явуулсан “Капитал” банк дампуурлаа зарласнаас хойш бараг дөрвөн жил болох гэж байна. Тус банкыг хадгаламж эзэмшигч, харилцагчдынхаа мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гаргаж өгч чадахгүй, банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон гэж үзээд 2019 оны дөрөвдүгээр сарын 08-нд албадан татан буулгах шийдвэр гаргаснаа Монгол банкнаас зарласан байдаг.

“Капитал” банкинд

  • Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум,
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум,
  • ЖДҮХС-гийн 47 тэрбум,
  • Хөгжлийн банкны 52 тэрбум, нийтдээ 330 гаруй тэрбум төгрөг байршиж байгаад ийн дампуурсан юм.

Эдгээр хөрөнгийг өдий хүртэл төлүүлж авч чадаагүй өдий хүрсэн. Түүнээс гадна маш олон иргэд хөрөнгө мөнгөөрөө хохирч үлдсэн. Харин энэ дампуурлыг улс төрийн шалтгаантай байсан гэж хээв нэг ярьдаг эзэн нь болох УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа өнөөдөр хүртэл ямар ч хариуцлага хүлээгээгүй. Тэгэж хэлэхийн учир нь:

Капитал банканд байршуулсан байсан иргэдийн нийгмийн даатгалын 340 тэрбум төгрөг завшсан хэрэгт Б.Ундармаад шүүхээс 40 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байдаг.

ЭРГЭН САНУУЛАХАД, Шүүх 2019 онд "Капитал" банкнаас 104.2 тэрбум төгрөг нэхэмжлэх шийдвэр гаргасан.  Энэ оны 8 дугаар сарын 24-ний байдлаар 36.9 тэрбум төгрөгийн төлбөрийг тус банк барагдуулж, одоо 67.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.

Тухайн үед УИХ-ын гишүүн Б.Ундармаа ХОМ-тээ Капитал банкны 99.97 хувийг эзэмшдэг гэж мэдүүлж байсан.

Arslan.mn

2018 онд компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт гэсэн мэдээлэлд Капитал банк ХХК багтсан байна. Ингэхдээ нийт 53 сая ширхэг хувьцаа эзэмшдэг гэжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658859
1 эможи

Ү
2024-09-16 17:42
Энэ Ундармаа гэж жинэхэнэ шулмас шуналын хөндий золбин хулгайч ш тэй.хэдэн оны сонгуулиар билээ 21 ээс Толгойт чиглэлд дүүрэн зурагаа зам дагуу байрлуулсан бсан хулгай дээрэм хийх гэж л тард орсон энэ бузраас мөнгөө авья хүн бүр
Zochin
2024-09-14 12:40
Buh hurungiig huraa! Ergen tuluul
Зочин
2024-09-13 11:29
Энэ нам дагасан өлөн хулгаач авилгач бузруудыг бодхоорл иргэд ниитээрээ харааж зүхдэг хулгаачууд уламл баянл байх юм
Ц. Эрдэнэбат
2024-09-13 11:17
Мартаагүй! Тэтгэврийн зээлтэй, өндөр настан нас барвал, өр өвлөгддөг хуультай! Харин улсад их өртэй Ундармаа нас барахаар өр нь тэглэгдсэн гэснийг гайхаад, яагаад алаг үзээд буйг л ойлгохгүй!!!байна...
keyboard_arrow_up