Эрүүл мэндийн салбарыг АН-д “бэлэг“ болгон өгөхөөр болжээ Эрүүл мэндийн салбарыг АН-д “бэлэг“ болгон өгөхөөр болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарыг АН-д “бэлэг“ болгон өгөхөөр болжээ

2024 оны 7 сарын 08

Arslan.mn

Шинэ засаг өнөө маргаашгүй байгуулагдахаар тохироонд хүрч, намууд хоорондоо яамдуудаа хуваах зургаа зуржээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд засгаа бүрдүүлэх бүрэн эрх нь байгаа ч улс төрийн бүлэг, фракциудын тохироогоо баталгаажуулан МАН-ын Удирдах зөвлөлд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-д танилцуулах аж.

Л.Оюун-Эрдэнэ шинэ засгаа бүрдүүлэхдээ Ардчилсан намд Хөдөлмөрийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Барилга хот байгуулалтын яам, Шадар сайд, Дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Олимп, спортын сайд зэргийг өгөхөөр тохирчээ. 

30 жил Эрүүл мэндийн салбарын сөрөг хүчиндээ, эсвэл аль нэг улс төрийн бүлэгт "бэлэг" болгон өгдөг байсан жишиг энэ удаа дахин давтагдахаар болжээ. Хамгийн их галтай, хамгийн их ачааллыг үүрдэг ганц том салбар бол эрүүл мэнд. Тийм ч учраас галаас зугтаж уг салбарт гардан ажиллах хэр баргийн улс төрч ховор. Ирсэн, томилогдсон нь байгааг нь цөлмөөд арилаад өгдөг. Тиймээс ч хамгийн доройтолд орж, аюулын харанга дэлдсэн нь эрүүүл мэнд билээ. 

У.Хүрэлсүхийн засгийн газраас эхлэн мэргэжлийн хүнийг нь сайдаар томилох, асуудлыг сууриар нь шийдэж, гэрэл гэгээ орж байв. Гэвч сүүлийн 4 жилд арай гэж өндийж байсан эрүүл мэндийн салбар дахин сөрөг хүчинд бэлэг болон очихоор болжээ. 

Салбарын бус хүмүүс ирээд хүний сэтгэлээр хандаад, улс төрийн шат болгон ашиглаад хаядаг энэ жишгээ Монголчуудын эрүүл мэнд дээр туршдаг нь хэзээ болих вэ МАН-ын дарга аа?! 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
657855
1 эможи

Иргэн
2024-07-09 23:58
Чинбүрэн эмчээ хийж байсан бол арай л дээр байж.
Зочин
2024-07-09 01:39
ЧИНБҮРЭН ЭМЧ ЭМ САЙД БОЛОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮДЭЭ АН - д хэрхэвч өгч болохгүй ээ
Зочин
2024-07-08 13:16
Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн хүн л удирдах ёстой шүү!!!!!
keyboard_arrow_up