Н.Мөнхнасан: Миний ээж Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулсан гэх хэрэгт удаа дараа сэрдэгдэж байгаа Н.Мөнхнасан: Миний ээж Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулсан гэх хэрэгт удаа дараа сэрдэгдэж байгаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Н.Мөнхнасан: Миний ээж Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулсан гэх хэрэгт удаа дараа сэрдэгдэж байгаа

2024 оны 5 сарын 29

Arslan.mn

АТГ-аас УИХ-ын гишүүн асан, "Монполимет Групп"-ын үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг 48 цагийн хугацаатай баривчилсан талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал,  "Монполимет Групп"-ын Хөгжлийн банкнаас 2014, 2015 онд 65.0 сая ам.долларын зээлийг зориулалт бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзэж буй юм байна.

Энэ асуудлаар Монполимет ХХК-ийн захирал Н.Мөнхнасан "Улс орондоо аж үйлдвэржилтийн төслийг хөгжүүлэх зорилго дор нэгдэж анхны цементийн үйлдвэрийн төслийг бид олон улсаас мөнгө босгон эхлүүлсэн байдаг. Нийт санхүүжилтийн 20% Хөгжлийн банкнаас нээлттэй ил тод олон шалгуураар дамжиж авсан ба 126.6 тэрбум төгрөг авснаас нийт 260.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийж бүрэн хаасан. Уг зээлийн эргэн төлөлтийг авсан даруй буюу 2015 оны 01 сараас эхлэн 100 гаруй тэрбум төгрөгийн ханшийн алдагдлын хамт 40 гаруй удаагийн эргэн төлөлтөөр бүрэн төлж дууссан. Төсөл нь ч 100% амжилттай хэрэгжиж улс орны бүтээн байгуулалт, барилгын салбарт чухал нөлөө үзүүлж олон мянган ажлын байр алслагдсан хөдөө орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан.

2014 онд миний ээж албан тушаалтан байгаагүй ба, албан тушаал урвуулан ашигласан, зориулалтын бус зарцуулсан гэх мэт гэмт хэрэгт удаа дараа зохион байгуулалттай сэрдэгдэж байгаа нь хүний эрхээс хэтэрсэн зүйл болж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657223
1 эможи

059
2024-05-29 16:40
ЭЭ бурхааааан... нөгөө хутагт гэгээнтэнийхээ эмээг барьчихаа юу...
keyboard_arrow_up