Хойд бүсэд НЭР ДЭВШИХ эрхээ авсан Д.Үүрийнтуяагийн сарын орлого нь 38 сая төгрөг Хойд бүсэд НЭР ДЭВШИХ эрхээ авсан Д.Үүрийнтуяагийн сарын орлого нь 38 сая төгрөг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 16, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хойд бүсэд НЭР ДЭВШИХ эрхээ авсан Д.Үүрийнтуяагийн сарын орлого нь 38 сая төгрөг

2024 оны 5 сарын 22

Arslan.mn

Нам, эвслүүд энэ сарын 20-ны өдөр  2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа.

МАН-аас УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрог буюу Булган, Орхон, Хөвсгөл аймагт  “Эрдэнэт"-ийн эзэгтэй гэх Д.Үүрийнтуяа  нэр дэвшихээр болжээ.

МАН-аас нэр дэвших ГОК-ын орлогч дарга Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?

Тэрээр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 42 настай, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. ХААИС-ийг эдийн засагч мэргэжлээр дүүргэж, 2003-2013 онд Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт байцаагч, 2014-2016 онд “Содмонгол групп”-ийн Орхон салбарын захирал, группийн худалдаа эрхэлсэн дэд захирал, 2017 оноос Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан зөвлөхөөр ажиллах болсон.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа тус байгууллагыг гал тогоог 2022 оны 6 дугаар сараас хойш базжээ.

2019 оноос Орлогч захирлаар ажиллаж жил гаруйн өмнөөс тамгын газрын даргын суудалд суусан түүний жилийн орлого 380 сая төгрөг. Сарын орлого 38 сая.  Харин гэр бүлийн жилийн орлого 139 сая төгрөг гэж 2022 оны хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

Хөрөнгийн хувьд нийтийн орон сууц гурав, авто зогсоол нэг, хоёр авто гаражтай. Суудлын жижиг машин буюу 17 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Aqua маркын нэг тээврийн хэрэгсэлтэй.   

Хурдан удмын адуу нэг, дөрвөн үхэр, хоёр адуутай. 1500м2 эзэмших гурван газар, 5000м2 өмчлөх хоёр газартай.

Харин амины орон сууц, зуслангийн байшин, хашаа болон оффисгүй  хэмээн мэдүүлжээ. Мөн үнэт эдлэл байхгүй.

Хадгаламжиндаа 72 сая төгрөгтэй бөгөөд бусдаас 135 сая төгрөгийн авлагатай. Эрдэнэс таван толгой ХК, Чойр оргил Нөхөрлөл, Есөн буурагчин ХХК, Голомт банк ХК-д хувьцаа эзэмшдэг байна. 

Arslan.mn

Мөн Д.Үүрийнтуяа захирал сүүлийн жилүүдэд  хэд хэдэн  асуудалд нэр холбогдсоны нэг  нь  Эрдэнэт үйлдвэрээс төсвөөс мөнгө гаргуулж, байрандаа засвар хийлгэсэн асуудалд нэр холбогдсон. 

Тодруулбал,  2020 онд Эрдэнэт үйлдвэрээс 79 сая гаруй төгрөг гаргаж “Аж ахуй үйлчилгээний цехийн орон сууцны хэсгийн 2-р хороолол 8-р байрны 7, 8, 9 тоот”-ыг засуулсан. Гэтэл тус гурван тоотыг нэг айл амьдрах зориулалттай болгон тохижуулсан бөгөөд энэхүү орон сууцанд Эрдэнэт үйлдвэрийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа амьдардаг гэж байв.Цаашлаад тухайн тоотод засвар хийх төсвийг Д.Үүрийнтуяагийн нөхөр Д.Тамир гэх эрхэм баталсан асуудал яригдсан.

Д.Үүрийнтуяагийн нөхөр Д.Тамир нь 2019 оны дөрөвдүгээр сард Эрдэнэт үйлдвэрийн Инженерийн зураг төсвийн төвийн даргаар томилогдсон байна. Өөрөөр хэлбэл Д.Тамир төсөвт өртгийг гаргаад  эхнэр Д.Үүрийнтуяа гэрээг нь зурдаг гэсэн үг. Энэ нь “Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийг зөрчиж байгаа үйлдэл гэж эх сурвалжууд мэдээлж байсан.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
657106
3 эможи

Зочид
2024-05-23 08:24
Ц.Даваасүрэн, Д.Батлут хоёрыг сонговол илүү шударга болно.
Зочин
2024-05-23 08:21
Терийг данхайлгаж, буруу бодлого явуулж улс суйруулж байгаа МАН- л биш шуу!!!
keyboard_arrow_up