ШИНЖЭЭЧ : Ногоон автобуснууд  техникийн тодорхойлолт нь Евро-5 байсан ч бодит байдал дээр Евро-II ангиллынх байсан ШИНЖЭЭЧ : Ногоон автобуснууд техникийн тодорхойлолт нь Евро-5 байсан ч бодит байдал дээр Евро-II ангиллынх байсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 17, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ШИНЖЭЭЧ : Ногоон автобуснууд техникийн тодорхойлолт нь Евро-5 байсан ч бодит байдал дээр Евро-II ангиллынх байсан

2024 оны 5 сарын 22

Arslan.mn

“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.22) хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

УИХ-ын Хянан шалгах түр хороог УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж байгаа бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, Н.Ганибал, Ж.Батсуурь, С.Одонтуяа, Г.Тэмүүлэн, Т.Доржханд нар багтаж байгаа юм.

Өнөөдрийн худалдан авсан ногоон автобусны техникийн үзүүлэлт сэдвээр үргэлжилж буй сонсголд 31 гэрчийг дуудсан байна.

Нийслэлийн нийтийн тээвэрт худалдан авсан автобустай холбоотой шинжээчийн дүгнэлтийг сонслоо.

Тэрбээр "daewoo BS 106 маркийн 600 автобус нийлүүлэх байсан. 100 автобус нийлүүлсэн. Хянан шалгах түр хорооны шинжээчид "Тэнүүн-Огоо" компанийн автобус бааз дээр очиж танилцсан. Улмаар автобусны эх биеийг угсарсныхаа дараа будсан гэж дүгнэсэн. Вьетнам улсаас оруулж ирсэн 100 ширхэг дунд оврын багтаамжтай автобуснаас 99 нь стандартын шаардлага хангаагүй. Ингэхдээ 94 автобус нь гэрлээрээ тэнцээгүй бол 71 автобус нь утааны үзүүлэлтээр тэнцээгүй. Мөн найман автобус тормозны үзүүлэлтээр тэнцээгүй байна.

Мөн дээврийн салхивчны булан нь гагнаастай, цонхны хийц нь 0.5-аас 1 см хүртэл хэмжээний засвартай, хөдөлгүүрээс дулаацуулах төхөөрөмж рүү холбогдох зангилааны хэсгийг силиконоор бусад завсарыг барилгын хөөсөөр дүүргэлт хийсэн байсан.

Хөдөлгүүрийн экологийн ангилал нь евро-5 байхаар техникийн тодорхойлолт, худалдан авах гэрээнд тусгагдсан боловч бодит байдал дээр Евро-II ангилалд хамаарах үндэслэлтэй байсан гэв.

Arslan.mn

Arslan.mn

Сонёсголд ирсэн гэрчүүд:

  • Б.Мөнхболд /Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын ачаа тээврийн ложистикийн гадрын даргын үүргийг түр орлогч асан өмгөөлөгчийн хамт/
  • Б.Баярмаа /Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын хөрөнгө оруулалт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн/
  • Б.Дөлгөөн Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын зорчигч тээврийн хөдөлгөөний хэлтсийн дарга
  • Л.Солонго Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн асан 
  • О.Хонгорзул Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын хөрөнгө оруулалт гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн
  • Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын инженер
  • А.Чойжилсүрэн оролцох боломжгүйгээ мэдэгдсэн.
  • Ц.Хадбаатар Хотын стандартын газрын хяналтын улсын байцаагч
  • Баттөмөр АТҮТ-ийн инженер 
  • Д.Түвшинтөгс камерын хяналтын инженер
  • С.Жавхланбаатар Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын дарга асан
  • А.Ганхуягийг шүүхээс сонсголд оролцуулах боломжгүй гэж мэдэгдсэн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657098
0 эможи

keyboard_arrow_up