Н.Багабанди: Би залуучуудын төлөөллийг их ороосой гэж хүсэж байна. Энэ удаа цэвэр бодлогын сонгууль болох байх Н.Багабанди: Би залуучуудын төлөөллийг их ороосой гэж хүсэж байна. Энэ удаа цэвэр бодлогын сонгууль болох байх
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 17, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Н.Багабанди: Би залуучуудын төлөөллийг их ороосой гэж хүсэж байна. Энэ удаа цэвэр бодлогын сонгууль болох байх

2024 оны 5 сарын 20

Arslan.mn

УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд тойрог болон жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдийнхээ мэдээллийг өнөөдрийн 23:59 цагт багтааж Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх ёстой. 

Одоогоор МАН-ын Бага хурлаар нэр дэвшигчдээ тодруулах үйл ажиллагаа болж байгаа юм. Энэ үеэр ерөнхийлөгч асан Н.Багабанди Тусгаар тогтнолын ордонд ирж, хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Сонгуульд нэр дэвших асуудлаар манай намын дарга нар байр сууриа илэрхийлсэн. Би авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг санал дэвшүүлэхгүй гэдэгт бүрэн санал нийлдэг. 

Намын жагсаалтаар УИХ-д орох хүмүүс бэлтгэгдсэн байх ёстой. Жендэрийн асуудлыг тодорхой тавьсан. Би залуучуудын төлөөллийг их ороосой гэж хүсэж байна. Энэ удаа цэвэр бодлогын сонгууль болох байх.

Аливаа нам улс төрийн үйл ажиллагаа явуулахдаа гурван үеийн холбоос дээр тогтдог. Ахмад, дунд, залуу шүтэлцээ тэгш хангагдаасай" гэв. 

Мөн энэ үеэр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар тодруулахад тэрбээр "С.Зоригийг Ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан. 

Би С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэх байр суурийг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар дамжуулж илэрхийлсэн байсан. Сонгуультай, сонгуульгүй ч бай С.Зоригийн хэрэг илрэх ёстой" хэмээн ярилаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657064
1 эможи

Өмхий пиаздаак
2024-05-21 07:22
Ерөнхийлөгч ерөнхий сайд байсан хүмүүс дараа нь бууж миараад гадаадын байтугай дотоодын компанид ажиллах эрхгүй дүрэм дэлхий даяар үйлчилдэг Энэ өмхий гахай гадаад эзэддээ монголын хаана ямар гээч баялаг байгааг зааж мэдээлээд хэнийг хэдээр хахуульдаж тэр баялагт яаж эзэн сууж болохыг гадаад эзэддээ мэдээлдэг Энэ өмхий манжийн шээс 2 шуналт шулам зулбасгууд 18 аймгуудад ордтой, мөнгийг нь гадаад эзэд нь гаргасан , лиценз нь 2 зулбасга шулмын нэр дээр Улсад татвар огт төлдөггүй хулгайчид
Davaa
2024-05-20 23:22
Энэ шуналын бузар яагаад гараад ирэв
Зочин
2024-05-20 21:33
Залуус биш хашир туршлагатай хун енеедер хэоэгтэй байгааг мэдоэх чадваргуй нь гутам!!!
keyboard_arrow_up