ЖЕНКО ЗАЛУУЧУУДАА ДЭМЖИНЭ ГЭСЭН ҮГНЭЭСЭЭ БУЦАЖ ӨӨРӨӨ ДЭВШИХЭЭР ТӨЛӨВЛӨВ ҮҮ ЖЕНКО ЗАЛУУЧУУДАА ДЭМЖИНЭ ГЭСЭН ҮГНЭЭСЭЭ БУЦАЖ ӨӨРӨӨ ДЭВШИХЭЭР ТӨЛӨВЛӨВ ҮҮ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 20, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЖЕНКО ЗАЛУУЧУУДАА ДЭМЖИНЭ ГЭСЭН ҮГНЭЭСЭЭ БУЦАЖ ӨӨРӨӨ ДЭВШИХЭЭР ТӨЛӨВЛӨВ ҮҮ

2024 оны 5 сарын 19

Arslan.mn
Булганаас нэр дэвшээд гарах магадлалтай цөөхөн улс төрч олон нийтэд ил байдаг. Тэдгээрээс толгой цохиж яваа нь Булгайн аймгийн АН ын бүлгийн дарга С.Гал-Эрдэнэ жагсаалтаар 8 дугаарт байгаа бол түүний араас 13 дугаарт Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар тус тус судалгаанд тусгагджээ.
Мөн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга асан Амартүвшин тус тойрогт нэр дэвшээд гарах магадлалтай залуучуудын тоонд багтаж байгаа юм.
Энэ сонгуулиар АН-аас буюу тэр дундаа Булган аймгаас эдгээр залуусыг сонгуульд нэр дэшүүлэхээр Х.Баттулга дэмжиж байгаа гэх мэдээлэл тарж байв. Мөн Булган аймгаас нэр дэвшээд гарах өндөр магадлалтай залуусын сонгуулийн зардлыг хүртэл дааж байгаа гэх мэдээлэл олон нийтэд хүрч байсан билээ.
Гэтэл өнгөрсөн долоо хоногт Булган аймгийн АН-ын бүлгийн ҮБХ хуралдаж Х.Баттулга болон Б.Ариун-Эрдэнэ нарын нэрсийг УИХ-д нэр дэвшүүлэхээр илгээжээ.
Үүнээс харахад Х.Баттулга сонгуулийн өмнөх хаврын улс төрийн үеэр залуусаа дэмжээд ард нь суух дүртэй байсан хэдий ч цаг тулсан мөчид өөрийнхөө нэрийг явуулсан болж таарав уу. Үгүй бол Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Женкогийн нэрийг барьж, бохир аргаар өрсөлдөгчөө намнах ажиллагаа хийв үү гэдэг зураглал харагдаж байна. 
Хэрэв Женко өөрийнхөө нэрийг эцсийн мөчид илгээсэн бол сонгуульд залуусаа дэмжинэ гэсэн үгнээсээ буцаж байна гэсэн үг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657034
1 эможи

Зочин
2024-05-19 16:19
Шуналаа дийлэхгүй!
Зочин
2024-05-19 16:09
Залуусаар улс орноо самруулж дууслаа! Хашир туршлага маш чухал, Баттулга дэвших хэрэгтэй шуу!
keyboard_arrow_up