УДШ шийдсэнээр Т.Бадамжунайн хэргийг Ц.Анандбазартай нэгтгэн шалгахаар боллоо УДШ шийдсэнээр Т.Бадамжунайн хэргийг Ц.Анандбазартай нэгтгэн шалгахаар боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УДШ шийдсэнээр Т.Бадамжунайн хэргийг Ц.Анандбазартай нэгтгэн шалгахаар боллоо

2024 оны 4 сарын 18

Arslan.mn

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Т.Бадамжунайгийн өмгөөлөгч Э.Эрдэнэхишиг, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Д.Бямба-Очирын өмгөөлөгч Б.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд хэлэлцжээ. 

Нийт шүүгчийн хуралдаанаар прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав.

Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна хэмээн Улсын Дээд Шүүхээс мэдээлжээ.

Өөрөөр хэлбэл,  энэ хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байгаа тул авлига өгсөн этгээдийн хэргийг авлига авсантай нь нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.   Тиймээс гурван шатны шүүхээс авлига өгсөн гэх Ц.Анандбазар болон авлига авсан гэх Т.Бадамжунайн нарын хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэхээр прокурорт буцааж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656403
0 эможи

Зочин
2024-04-20 08:44
Анандбазар мундаг хүн шүү
Зочин
2024-04-18 12:28
Анандбазар ЯАЦОРСОН юм болдоо уул нь бүтээн байгуулалт хийгээл дажгүй л хүн шиг байхын золиг ч юмаадаа
keyboard_arrow_up