З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа

2024 оны 4 сарын 04

Arslan.mn

Өчигдөр буюу 4 сарын 3-ны өдөр болсон Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн нийт шүүгчдийн хуралдаанаар З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох хэргийг хэлэлцлээ.

Шүүгдэгч шүүгдэгч З.Баянсэлэнгэ, шүүгдэгч Ж.Бурмаагийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан нар гомдол гаргасан бөгөөд үүний дагуу хурлаар хэлэлцсэн байна. Тус гомдолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй байгаа тул хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, шийдвэрлэсэн байна.

Ингэснээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байгаа аж.

УИХ-ын гишүүн асан, БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг тодруулбал, хуулийн байгууллагаас З.Баянсэлэнгэ нь Барилга хот байгуулалтын яамны хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бурмаа болон Газрын даргаар ажиллаж байсан М.Болортуяа нарыг бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14,993,676,800 төгрөгийн хохирол учруулжээ гэсэн мэдээллийг өгөөд байсан. Үүнээс гадна, Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалын бүртгэл зогссон байхад буюу 2016 оны долоодугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэн, үүнээс З.Баянсэлэнгэтэй шууд болон шууд бус хамааралтай 25 иргэний материалыг “Түрээсийн орон сууцны корпорац” төрийн өмчийн үйлдвэрийн газарт хүргүүлэх чиглэл өгсөн гэсэн хэрэгт холбогдоод байсан юм.

Энэ хэрэг дээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх цагаатган шийдвэр гаргасан ч үүнийг нь прокуророос илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон хэмээн үзэж эсэргүүцэл бибич байсан билээ.

Ийнхүү уг хэргийг 2024 оны нэгдүгээр сарын 17-нд нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр болж байсан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655929
0 эможи

нийслэлийн шүүх
баянсэлэнгэ
шүүх хурал
прокурор

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up