“29 хаустай Д.Өнөрболор, Бага тэнгэрийн амыг эзэлсэн Ц.Анандбазар нарын 7 гишүүнийг дахин сонгуульд оролцуулахгүй байх шаардлага хүргүүллээ“ “29 хаустай Д.Өнөрболор, Бага тэнгэрийн амыг эзэлсэн Ц.Анандбазар нарын 7 гишүүнийг дахин сонгуульд оролцуулахгүй байх шаардлага хүргүүллээ“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 16, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“29 хаустай Д.Өнөрболор, Бага тэнгэрийн амыг эзэлсэн Ц.Анандбазар нарын 7 гишүүнийг дахин сонгуульд оролцуулахгүй байх шаардлага хүргүүллээ“

2024 оны 4 сарын 29

Arslan.mn

Иргэний зүгээс УИХ-ын гишүүн болон өмнө нь их хуралд нэр дэвшиж байсан нэр бүхий 26 хүнийг сонгуульд оролцуулахгүй байх талаар  шаардлагыг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлээд байсан.

Энэ талаар иргэн О.Энхмаа  "АТГ-т Богдхан уулын 34 амны 32-ыг нь эрх мэдэл, нэр нөлөө бүхий хүмүүс ойрын хамааралтай этгээдүүдээр дамжуулан хувьдаа завшсан гэж үзэн гомдол гаргасан. Гомдлын дагуу наймдугаар сарын 31-нээс хэрэг бүртгэл нээж шалгаж эхэлсэн талаар мэдэгдсэн юм. 

Энэ дагуу шүүхээс гэмт хэрэгт шалгагдаж байгаа тул одоо хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа 7 гишүүн мөн УИХ-ын сонгуульд өмнө нь нэр дэвшиж байсан иргэдийг дахиж дэвшүүлэхгүй байх талаар арга хэмжээ авах шаардлагатай байна.

Тухайлбал, одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж буй,

  • УИХ-ын гишүүн Д.Өнөрболор - Зайсан амыг дүүргэсэн. 28 аманд 29 хаустай 
  • УИХ-ын гишүүн Ц.Анандбазар - Түүний ээж "Нью тур" ХХК-аараа дамжуулж Бага тэнгэрийн аманд 60.2 га газрыг эзэлсэн 
  • УИХ-ын гишүүн С.Бямбацогт - "Нью Прогресс" ХХК-ийн охин компани буюу "Эй Жи Жи Эс" ХХК-аар дамжуулж 9.9 га, түүний залгаа 29,4443 м.кв газартай
  • УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 
  • УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ 
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нарыг нэр дэвшүүлэхгүй байх шаардлага тавьж байна. 

Өмнө  УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан,

  1. УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзанбатбаяр
  2. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын ээж Д.Хулан 11.3 га газар, түүний дүү Н.Цэлмүүн 23 га газар
  3. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хүү А.Бишрэлт 5.5 га газрыг "Бага тэнгэр Ривербийч" амралтын газар, Капитал банкны охин компани "Мөнххаан трейд" ХХК-аараа дамжуулан 15 га газар эзэмшиж байна.
  4. УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа - Төрсөн дүү Р.Бадрал нь Богинын ам буюу "Эйжин Номадс" 11,459. м.кв, "Атилла трэвел" компаниараа дамжуулан 15,362 м.кв газар буюу "Уорлд стандарт" гээд 124,498 м.кв газар
  5. Мөн УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь нар багтаж байгаа" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
3
655921
10 эможи

Зочин
2024-04-29 12:14
Яасан ч аймаар баяжсан хүмүүс вээ.Үхэхдээ аваад үхэх юм шиг.Шуналтай хүүрнүүд юмаа
Зочин
2024-04-29 09:53
Яагаад заавал мөнгөтэй луйварчид улс төрлүү зүтгээд байдаг юм бэ? гэнэ үү ? та чинь яасан гэнэн хүн бэ ? наад мөнгөтэй луйварчидын чинь шунал нь ханана гэж байхгүйшдээ, сонгуульд ялж албан тушаал ашиглаж улам их байжихын төлөө л зүтгээд байгаа шүү дээ ... арай маниусын төлөө чөмөгөө дундартал зүтгэх гэж байгаа гэж ойлгоод байгаан биш биз дээ ?
Зочин
2024-04-06 19:27
Зөв
Зочин
2024-04-06 10:20
Мөнгөтэй баячууд намд хандив өгч ,улс төрд шургалан өөрсдийнхөө эрх ашгийн төлөө гишүүдээ лоббидон шийдвэр гаргадгийг хүн болгон мэдэж бна!
Зочин
2024-04-05 09:39
Хотод барилга барьж зардаг авилгач түгжрэлийн гол буруутан Амарсайхан Чойжилсүрэн Оргил Ганбаатар нарын увсын новшнуудыг хэзээ ч дахиж сонгуульд оруулж сонгож болохгүй.
zochin
2024-04-05 02:58
dandaa hulgaich nvvrschid bna sh dee.tiimees haldashgyi darhan erhiin tuluu hulgain munguuruu ordog
Зочин
2024-04-04 20:18
Нам дагавал баяжин гэгчээр аргагүй л
Зочин
2024-04-04 16:25
Энэ хүмүүс Богд уулыг сэглэж эзэмшснээрээ дурдагдаж. Энэ нь ч зөв л өнцөг. Өөр бусад хүмүүс байнаа. Эрүүл, эргүү нь мэдэгдэхгүй эрх ашгийн зөрчилд автагдсан, танхимынхаа шийдвэрийг байнга жадлаж байдаг шантажч сайд Болорчулуун гэгчийг төрөөс холдуулаад өгөөсөй дөө.
Зочин
2024-04-04 16:20
Яагаад заавал мөнгөтэй луйварчид улс төрлүү зүтгээд байдаг юм бэ?
ЗОЧИН
2024-04-04 13:49
Энд зөвхөн Богд уулын газрын асуудал байна. Концесс, ЖДҮ, Хөгжлийн банк, авилга, лиценз, тендер, авилгатай хамаатай бүхнийг ил тод мэдээлэх хэрэгтэй
keyboard_arrow_up