Хөгжлийн банкыг хөнтөрсөн ФОРТУНА Н.БАТБАЯРЫГ шүүнэ Хөгжлийн банкыг хөнтөрсөн ФОРТУНА Н.БАТБАЯРЫГ шүүнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банкыг хөнтөрсөн ФОРТУНА Н.БАТБАЯРЫГ шүүнэ

2024 оны 3 сарын 13

Arslan.mn

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн пүрэв гарагт эхэлсэн. 

Тэгвэл энэ удаагийн хуралд “Фортуна” Н.Батбаярын асуудлыг мөн хэлэлцэх юм байна. 

Түүний хувьд Хөгжлийн банкыг дээрэмдэх ажилд хамгийн их оролцсон хүний нэг. Тэрээр 2012 оны 08 дугаар сард Эдийн засгийн сайдаар томилогдсон даруйдаа өөрийнхөө зөвлөх Н.Мөнхбатыг Хөгжлийн банкны захирлаар томилж, тэр цагаас хойш Монголчууд өрөнд баригдаж, өнөөх өр нь тэрбумтангуудын халаас руу зээл нэрээр урсаж орсон гэхэд хилсдэхгүй. 
Өнгөрсөн онд болсон Хөгжлийн банкны нээлттэй хуралд Н.Батбаярыг дуудахад эхний удаад ирээгүй бөгөөд хоёр дахь удаагийн хуралд ирэхдээ тэрээр “Миний бие Эдийн засаг, хөгжлийн сайдаар хоёр жил ажилласан. Энэ хугацаанд эхний ээлжид 1.5 тэрбум долларын Чингис бонд дараа нь 300 сая долларын Самурай бонд мөн Хятад, Орос, Европын орнуудаас гэх мэтээр нийтдээ 2.5 тэрбум долларын хөрөнгийг Монгол Улсад оруулсан.

Энд албан ёсоор хэлэхэд, Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллахдаа Монгол Улсдаа гаднын зах зээлээс өртөг хямдхан хөрөнгийг оруулж ирсэн болохоос авч гараагүй гэдгийг, би захиран зарцуулах эрх эдлээгүй гэдгээ хэлэхийг хүсэж байна.

Хэрвээ Чингис бонд болон бусад бондын мөнгө орж ирээгүй бол тэр хөрөнгөөр эдийн засгийнхаа үйл ажиллагааг явуулаагүй бол 2012, 2013 онд Монгол Улс маш хүнд байдалд орох байсан. Яагаад гэвэл дэлхийн зах зээлд дээр манай улсын эрдэс баялгийн үнэ асар их хэмжээгээр унасан. Өнөөдөр нүүрс хэдэн сая доллароор үнэлэгдэж байгаа бол тэр үед 30 доллар хүртлээ унасан юм. Зэсийн үнэ, алтны үнэ унасан ийм байдалтай байсан. Тэр хямралаас гарахын тулд эдгээр хөрөнгийг босгосон бөгөөд тэр ч утгаараа энэ хөрөнгө зорилгоо биелүүлж, огцом уналтаас Монгол Улсыг аварч чадсан.” хэмээгээд сууж байв. 

Гэтэл үнэн хэрэгтээ тэрээр Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбаттай хамтран Хөгжлийн банкыг тонон сууж байсан юм.

Н.Батбаяр, Н.Мөнхбат нарын  зөвхөн хувьдаа тансагласан тансаглал гэхэд арав орчим тэрбум төгрөгт хүрээд байна. Ганцхан жишээ дурдахад Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын 2014 онд Санкт-Петербург хотод хийсэн албан томилолтын 3 хоногийн зочид буудлын төлбөрт гэхэд 11 сая 925,000, нислэгийн тийзэнд 8 сая 985,000 төгрөг төсөвлөн баталсан. Мөн уг айлчлалаар Эдийн Засгийн Хөгжлийн сайд Н.Батбаяр болон Bloomberg телевизийн хөтлөгч, зураглаач нарын буудлын төлбөрт  1 хүний хоногийн 1 сая 224,300 төгрөг болон замын зардлыг Хөгжлийн банкнаас гаргасан. Энэ бол гуравхан аяллын төлбөр. 

Үүнээс гадна  Н.Батбаяр, Н.Мөнхбат нар  2012-2015 оны хооронд олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагад 4 тэрбум орчим төгрөг зарцуулсан бол 2016 оны эхний хагас жилд гэхэд 1.2 тэрбум төгрөг суртачилгаандаа зарцуулжээ. Үүнийхээ ихэнх зардлыг Сахал Эрдэнэбилэгийн гэгдэх Блүүберг телевизэд өгсөн байх аж. 
АТГ-аас “Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нарын хүмүүсийн хэргийг шүүхийн шатанд шилжүүлсэн. Хөгжлийн банкны гэх хэрэг дотроо “Чингис” бонд, “Самурай” бонд гэх хэргүүд хамт багтаж байгаа. Авлигатай тэмцэх газар, цагдаа, прокуророос байгуулагдсан ажлын хэсгийнхэн шуурхай ажиллаж 30 гаруй хэрэг болгон задалсан. Ажлын хэсгийнхэн хэргийг шүүхэд шилжүүлж эхэлсэн” хэмээн тайлбарласан байдаг.

2012 онд “Хөгжлийн банкнаас их хэмжээний бонд гаргахдаа Н.Батбаяр "Чингис бонд бол өр биш, Чингис хаанаас бидэнд өгсөн хишиг" хэмээн мэдэгдэж байв. Гэвч Чингис хаанаас өгсөн хишиг нь ард түмний хишиг бид Н.Батбаяр болон түүнийг тойрсон хэдхэн цүнх баригчийн хишиг болж таарсан юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655257
4 эможи

Зочин
2024-03-22 23:53
Гэмгүй гэж цагаадаад дараагийн сонгуульд горьдчихсон явж байх байлгүй
Зочин
2024-03-18 08:56
Бөөгийн нэрийг гутаасан галзуу.
Зочин
2024-03-13 15:11
Очиж очиж ийм муу бузар хүртэл бузар аав ээжээсээ өвлөж авсан хулгайгаа төрд орж хэрэгжүүлж байна шүүдээ. Тэхээр АН яаж олигтой байхын БЭЭ
Зочин
2024-03-13 14:43
ИЙМ БУЗРУУД ОРОГНООС АН БАЛАРСАН
Зочин
2024-03-13 11:00
Юмжирдуламын найз
Зочин
2024-03-13 10:04
Авилгадл идэгдсэн шүүх мөнгөний үнэрт мансуурах байхдаа
Иргэн
2024-03-13 10:02
Монголын шүүх мөнгөтэй хүнийг яллаж чадөхгүйиээ.
Зочин
2024-03-11 08:42
ШОРОНД ТАВТАЙ МОРИЛ ДОО
Зочин
2024-03-11 06:54
Яанаа даа яагаад ийм аюултай хулгайчууд төрдөг байнаа ААВ ЭЭЖ НЬ ҮНЭН ТАСАРХАЙ МУУ УДМЫН ХҮМҮҮС БОЛОЛТОЙ
Ард
2024-03-10 19:43
Энэ нам нам дагасан өлөн авилгач бөгс цүннхчин даргадаа пялдага гөлөнгүүдүүдиин гай монголчуудыг ядууралдл хүргэсээршдэээ банк газар сүүлдээ автобус хүртэл хуучнаар сольж ашиг олдог нүгэлт шуналт хүүрүүд ямарч ял өгдөггүйн гашдэээ солонгосыг хар авилгал хулгааа хатууу ялтай малуудаа
Монгол
2024-03-09 17:41
Энэ новшийн бүх хөрөнгийг хурааж буудах хэрэгтэй. Яг хятад улс шиг
keyboard_arrow_up