УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Ганхуяг нарт холбогдох ХБ-ны хэргийг хэрэгсэхгүй болгосныг эсэргүүцсэн прокурорын эсэргүүцлийг шүүх хэлэлцэнэ УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Ганхуяг нарт холбогдох ХБ-ны хэргийг хэрэгсэхгүй болгосныг эсэргүүцсэн прокурорын эсэргүүцлийг шүүх хэлэлцэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Ганхуяг нарт холбогдох ХБ-ны хэргийг хэрэгсэхгүй болгосныг эсэргүүцсэн прокурорын эсэргүүцлийг шүүх хэлэлцэнэ

2024 оны 3 сарын 05

Arslan.mn

Хөгжлийн банкны 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг 2023 онд хянан хэлэлцэж, 32 хүн, 4 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарын 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

Харин прокурорын байгууллагаас дээрх нэр бүхий 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй, ял хөнгөдсөн гэж Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлсэн байдаг. Тэгвэл Хөгжлийн банкны хэргээр шалгагдаж УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарт холбогдох хэрэгт гаргасан прокурорын эсэргүүцлийг энэ сарын 07 /2024.03.07/-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэхээр болсон байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655198
1 эможи

Зочин
2024-03-05 16:13
Прокурор овоо ш дээ, ингэж чадаж байвал хуулийн байгууллагад иргэд итгэл төрнө шүү. эрх мэдэл мөнгөний хэмжээгээр хууль ялгаатай үйлчлээд байгаа нь монголын мөхөл. энэ хүмүүс буруугүй бол буруугүй нь гарцаагүй тогтоогддог, буруутай бол гишүүн биш хүмүүстэй адилхан л хариуцлага хүлээдэг монгол болмоор байна
Зочин
2024-03-05 15:55
Прокурор мундаг нягталж байна шүү баяр хүргэе ажилд нь амжилт сайхан бүхнийг хүсье ПРОКУРОРТ
keyboard_arrow_up