Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдийн хэргийг нэмж ШАЛГАЖ дууслаа Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдийн хэргийг нэмж ШАЛГАЖ дууслаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдийн хэргийг нэмж ШАЛГАЖ дууслаа

2024 оны 2 сарын 27

Arslan.mn

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд болон тус аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Отгонболд, кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Болор-Эрдэнэ нарт холбогдох хэргийг Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үл ялих шалтгаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаагаад байсан юм. Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Засаг дарга Ч.Чимэд тэргүүтний хэрэгт хийлгэхээр заасан нэмэлт ажиллагаануудыг шалгаж дуусжээ. Уг нь тэдний хэргийг 2021 оноос хойш мөрдсөн юм. 

Засаг дарга Ч.Чимэд өөрийнхөө зөвлөх, нэг намын болон төрөл садны хамаарал бүхий хүмүүст давуу байдал олгож, хууль зөрчин, худалдаа үйлчилгээ, барилга байгууламжийн зориулалтаар газар олгосон хэрэгт холбогдсон билээ. Тодруулбал, аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгаагүй хэсэгт “Тэмүүлэл-Увс” ХХК-д эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар 200, үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар “Улааншүрэн чандмань” ХХК-д 4800, иргэн Д.Нандинцэцэгт 1000, барилга, байгууламжид зориулж Б.Мягмардорж, Б.Батгэрэл нарт тус бүр 1500, авто засварын газар нэрээр П.Ариунзаяад 48, зочид буудлын зориулалтаар “Супрема бүтик лоджэс” ХХК-д 2000 ам метр газар олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан юм. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Увс аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан тушаалтнууд өөрсдөдөө болон хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон үйлдэл ч тогтоогдсон аж. Тухайлбал, Улаангом сум хариуцсан газрын даамал Б.Ариунзаяа, кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Болор-Эрдэнэтэй хамтарч иргэн Э.Батболдын эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний 0.07 га газрын зориулалтыг өөрчлөн 2021 оны төлөвлөгөөнд тусгаагүй байхад нэмж 2100 ам метрийг олгон албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгагдаж буй. Ер нь Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудынхаа хэргийг шийдвэрлэхгүй, элдэв шалтаг гаргасаар хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг нь хүлээдгийн нэг илрэл нь Засаг даргатай нь холбоотой эл хэрэг гэхэд хилсдэхгүй.


Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655017
0 эможи

keyboard_arrow_up